ЮНЕСКО болон ЛОреал корпораци хамтран жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, гарамгай амжилт гаргаж байгаа олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд “ЮНЕСКО-ЛОреал” хэмээх 40000 америк долларын тэтгэмжит шагналыг олгодог билээ.
2012 оны “ЮНЕСКО-ЛОреал” шагналыг Монгол Улсаас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д. Энхмаа хүртлээ.
Энэхүү шагналын гол зорилго нь шинжлэх ухааны салбарт судалгаа хийж байгаа, ирээдvйтэй залуу эрдэмтэн эмэгтэй судлаачдыг гадаадын оронд суралцах, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэн дэмжихэд оршдог бөгөөд уг шагнал нь шилдэг судлаачдийн шинжилгээ, судалгааны ажилд шаардлагатай хөрөнгө болон сургалтын тэтгэлгийг ивээн тэтгэх хэлбэрээр vзvvлдэг.
Шагналд нэр дэвшигчдийн материалыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хүлээн авч ЮНЕСКО-д хүргэдэг бөгөөд нэр дэвшигчдийг суралцаж байсан үр дvн, хийж буй судалгааны ажлын цар хvрээ, цаашдын ирээдvй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон vзvvлэлтээр олон улсын хэмжээнд шалгаруулдаг байна.
Шагнал гардуулах ёслол 2013 оны 3 дугаар сард Парис дахь ЮНЕСКО-гийн тєв байранд болно.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)