Шинэ үеийн рок поп урлагийг хөрвөжиж амжаагүй байсан 90-ээд оны
дундуур хоёр "Boyband" хамтлаг байгуулагдан найман хөвгүүн гарч ирж
байлаа. Монголд час улаан "фэн"-үүдийг бий болгож чадсан, өөрсдөө ч "од"
болон гялалзсан "Камертон", "Номин талст" хамтлагийн залуусын
сонирхол, хоббиг энэ удаагийнхаа “Хобби” булангаараа танилцуулж байна.
Шинэ үеийн рок поп урлагийг хөрвөжиж амжаагүй байсан 90-ээд оны дундуур хоёр "Boyband" хамтлаг байгуулагдан найман хөвгүүн гарч ирж байлаа. Монголд час улаан "фэн"-үүдийг бий болгож чадсан, өөрсдөө ч "од" болон гялалзсан "Камертон", "Номин талст" хамтлагийн залуусын сонирхол, хоббиг энэ удаагийнхаа “Хобби” булангаараа танилцуулж байна.
Д.Батсүх: "Долче Габана" бол түүний сонирхол
Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх “Mercedes Benz G-Class” 44-49 улсын дугаартай машин хөлөглөдөг. Тэрбээр угийн хуучны зүйлд дуртай ба түүний анхны төмөр хүлэг нь УАЗ-469 маркийн автомашин байсан гэдэг. Тэрбээр гоё загвар машиныг таашаадаг нэгэн. Тухайлбал, Benz Maybach, бас мотоцикл. Түүний бас нэг хобби бол "Prada"-гийн шилнvvд хамгийн, хамгийн. Бас "Долче Габана"-гийн бvх зvйлд дуртай.
Т.Дэлгэрмөрөн: Мэлхий хад, Тайхар чулуу шиг сонин тогтоц түүний сонирхлыг гойд татдаг.
Амны эвгvй vнэр, бохир арчаагvй хувцасласан хvңд дургvй тэрбээр хоол идэх соёл мэдэхгvй хvнд бас дургvй нэгэн. Харин түүний хобби бильяард тоглох, мөн сайхан байгалиар аялах сонирхолтой. Мэлхий хад, Тайхар чулуу шиг сонин тогтоц түүний сонирхлыг гойд татдаг.
Тэрбээр тvvхэнд гавьяа байгуулсан хvмvvсийг хvндэлдэг. Бас Сосорбарам шиг Монголоо дээдэлдэг эрчvvдийг vнэлдэг. Харин монгол бичгээ мэддэггvй vхэр монголчуудад дургvй гэнэ дээ.
Т.Хангэрэл: Нартай өдөр, халуун хоолонд дуртай
Хаазаа буюу Т.Хангэрэл хобби гэхээс илүүтэйгээр нартай өдөр, бас халуун хоолонд дуртай. Тэгэхээр өнөөдөр Хаазаад тийм ч сайхан өдөр санагдахгүй байгаа нь лавтай. Өндөрт дургvй, өндөрт гарахаас айдаг Хаазаагийн хувьд өмнvvр нь муур гvйх, нохой уралцахад ч бас дургүй.
А.Хаянхярваа: Түүний хобби бол гольф тоглох
Хамтлагаараа тайзан дээр гарах дуртай Хаянхярваад машины гоё загвар маш их таалагддаг. Хэрvvл, хов жив. Бас хотын утаа, замын бөглөрөл. Зарим нэг хvмvvсийн бvдvvлэг авир, vйлдэл. Энэ бүхэн түүнд үнэхээр таалагддаггүй. Харин түүний хобби гольф тоглох юм. Түүнчлэн, найз нартайгаа яриа дэлгэн суух, эхнэрийнхээ бэлтгэсэн бvх хоолыг амтархан зооглох бол түүний хамгийн дуртай зүйлүүдийн нэг.
Д.Болд: Хамтлагаасаа хамгийн олон хоббитой нь Болд
Хамтлагийхан дундаа Алтан гургалдай хочтой дуучин Д.Болдын хобби дотоод засал чимэглэл, машины модель цуглуулах, гэрэл зураг авах, CD DVD цуглуулах юм. Бялдаржуулах спортоор цаг ямагт хичээллэдэг түүний бас нэг сонирхол төмөр хүлэг. Сүүлийн үед тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг болсон гэдэг. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий авто машинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний гэнэ.
А.Мэнд-Амар: Лаа, лааны суурь, ном энэ бол Мээдээгийн хобби
Хамтлаг дотроосоо хамгийн сvvлд vрийн зулай vнэрлэж эцэг болсон Камертоны дуучин Мээдээ буюу А.Мэнд-Амар ямар хоббитойг эрхэм та мэдэх vv. Янз бvрийн хэлбэр дvрстэй лаа цуглуулах гэнэ шvv. Хилийн дээс алхлаа л бол лаа хайгаад давхичихдаг залуугийн гэр нь тэр чигтээ цэцэг жимсний vнэртэй лаагаар дvvрэн гэнэ лээ. Гэрлээ унтрааж энд тэнд өрсөн лаагаа асаагаад суух нь тайвшрал бас тансаг орчин бvрдvvлдэг гэж vздэг бололтой. Сvvлийн арав орчим жил лаа цуглуулсан Мээдээ саяхнаас хоббиноосоо татгалзаж, харин өөр зvйл барьж авахаар шийдсэн гэсэн. Ингээд багын хоббигоо өөрчилж лаа биш, суурийг нь цуглуулахаар эрс шийдсэн гэнэ шvv. Түүнчлэн тэрбээр ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Үүнээс гадна Мээдээ Chevrolet Suburban маркийн машин хөлөглөдөг.Түүний энэ машин нь 80 сая төгрөгийн үнэтэй.
Б.Эрдэнэбат: УИХ-ын 76-г муулах
30,40 жилийн дараа дөрвөн хөгшин сайхан цай уугаад "залуудаа бид ч ёстой алдаг байсан ш дээ" гэж ярьж байх ч сайхан ш дээ хэмээн нэгэнтээ мэдэгдсэн дуучин Эбагийн хобби тун хачин.
Тодруулбал, хүн муулах. Өөрөө ч энэ хэтэрхий эгэл гэмээр хоббиноосоо ичиж бас нуудаггүй гэдэг. Харин ч эсрэгээрээ "Хүн муулах шиг сайхан юм хаа байна аа, ер нь. тэгээд "хойд зүгийн хар овоохой" гэгчээр УИХ-ын 76-г муулж бага ч болов кайф авахгүй бол амьдрал уйтгартай ш дээ" гэж ам алдсан удаатай гэдэг. Б.Эрдэнэбат Tahoe машинаар гоёдог.
Л.Ган-Эрдэнэ: Эрүүний ээмэгний цуглуулга нь тоогооо алдсан гэдэг
Хамтлагийхныгаа бодвол "shopping" бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.
24tsag.mn

Сэтгэгдэл (17)