Монгол улс бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхт 66 жилийн ойг тохиолдуулан хуучин суурин дээр нь шинэчлэн залсан маршал Х.Чойбалсангийн хөшөөг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа боллоо. Уг ажлын Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр сэргээн засварласан байна. Бүтэн арван сар гаруй хугацаанд хийсэн энэ хөшөөнд 100 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тендерт шалгарсан уран барималч А.Очирболд ахлагчтай, 12 хүнтэй баг энэ ажлыг гүйцэтгэсэн аж. Анх энэ хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 онд нэрт уран барималч Чоймбол урласныг засвар оруулахгүйгээр хүрэлдэж, хөшөөний их, бага суурийн талбайг байгалийн боржин чулуугаар хийсэн аж. Тэд мөн энэ тендерийн хүрээнд Сүхбаатар жанжны хөшөөг хүрэлдэх ажлыг хийсэн бөгөөд нийт 900 гаруй сая төгрөг зарцуулсан юм байна. Хөшөөний нээлтэд ерөнхий сайд С.Батболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зэрэг албаны хүмүүсээс гадна Х.Чойбалсангийн ач охин Н.Халиун оролцсон юм.
Б.Анир