Эрүүл мэндийн сайд Н.Удвал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд ноён Стюарт Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт дорвитой томоохон ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ дагуу Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг Их Британи

Уулзалтын эхэнд Элчин сайд ноён Стюарт Монгол Улсад ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт дорвитой томоохон ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, энэ дагуу Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг Их Британи Улсад сургах, хамтран ажиллах, харилцан мэдлэг, туршлага, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах санал тавилаа.
Сайд дээрх саналыг нэн талархалтайгаар хүлээн авч, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа, нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих, шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулах, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн зан үйл, харилцаа хандлагыг өөрчлөх, тэдний ёс зүй, соёлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллан, туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр Их Британи Улсын Манчестрийн их сургуульд суралцаж байхдаа тус улсын эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажиллагсдын харилцаа, хандлага, соёл өндөр түвшинд хүрсэн байсныг өөрийн биеэр мэдэрсэн бөгөөд Их Британи Улсаас суралцах зүйл их байгаа талаар онцолж, дээрх чиглэлүүдээр хамтран ажиллахад Элчин сайдыг зохих туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Үүний тулд эхний ээлжинд Их Британи улсаас 2-3 мэргэжилтнүүдийг Монгол улсад урьж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцуулж, хамтран ажиллах чиглэлүүдийг харилцан тохиролцож тодорхойлсны үндсэн дээр Их Британи улсад Монгол улсаас төлөөлөгчид илгээн туршлага судлуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Сайд Н.Удвал илэрхийлэв.
Элчин сайд Эрүүл мэндийн яамтай цаашид байнгын холбоотой, идэвхтэй ажиллахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.