Дорноговь аймгийн Айраг сумын хэсэг иргэд өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд сумандаа хувиараа жонш олборлон амьдардаг бөгөөд Хятадын “Эм Си Си Ти” компанийн эзэмшлийн газарт хууль бусаар ажилладаг юм байна. Гэтэл саяхан аймгийн засаг даргын захирамжаар тэднийг “Бусдын эзэмшлийн газар олборлолт хийж байна” хэмээн энэ сарын 25-наас өмнө газраа чөлөөлж өгөхийг шаарджээ. Тиймээс энэ сарын 10-наас тэнд жонш олборлож байсан 500 гаруй хүний ажил зогсож, хүнд байдалд ороод буй юм байна. Тэд хэлэхдээ “Бид хууль бусаар олборлолт хийж байгаа нь үнэн. Газраа ч чөлөөлж өгнө. Гэхдээ хоёр жилийн хугацаанд ажиллаж байхад юу ч хэлээгүй байж өвлийн хүйтэн эхлэх гэж байхад биднийг ажилгүй болгож байгаад нь гомдолтой байна” гэсэн юм. Сумын засаг дарга Д.Баяраа “Хэрвээ нүүхгүй бол албадан нүүлгээд гарсан зардлыг нь өөрсдөөр чинь төлүүлнэ” хэмээжээ. Дорноговь аймагт олон жоншны уурхай байдаг бөгөөд бүгд хятадуудын эзэмшилд байдаг гэнэ. Нутгийн ажилгүй иргэдээсээ нэгийг нь ч болов тэдгээр уурхайд хуулийн хүрээнд ажиллуулдаг болгохыг тэд хүсч байсан юм.
Б.Анир