Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөр агсны нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны олон хотын тэмцээн өнөөдөр, маргааш Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдахаар болжээ. Тэмцээнд өсвөрийн -58, 63, 69 кг буюу 1995 оноос хойш төрөгсөд, залуучуудын -120 кг буюу 1993 оноос хойш төрсөн тамирчид оролцох боломжтой юм. Энэхүү тэмцээний гол зорилго нь ахмад үеэсээ суралцах, байгуулсан гавьяаг алдаршуулах өсвөр залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос томилогдсон шүүгчид шүүн явуулж жин тус бүр эхний гурван байр эзэлсэн тамирчдад медаль, мөнгөн шагналаар шагнан мөн жин тус бүрийн амжилтаар багийн дүн гаргах юм.

Д.Ундрах 24tsag.mn