24tsag.mn "Хобби" булангийхаа энэ удаагийн дугаарт Монголын болоод дэлхийн зарим ододын ямар хоббиг танилцуулж байна.
24tsag.mn "Хобби" булангийхаа энэ удаагийн дугаарт Монголын болоод дэлхийн зарим ододын ямар хоббитойг танилцуулж байна.
МУГЖ, дуучин Б.Сарантуяа vнэт эдлэл сонирхдоггvй
Дуучин Б.Сарантуяа ихэнх бvсгүйчvvд шиг үнэт эдлэл, чимэг зүүлт сонирхдоггvй гэнэ. Ииймэрхүү зүйлд харин ч гар татдаг юм байх. Түүнд өнөөдрийнхөө хэрэгцээг нь хангасан эд зүйл хэрэгтэй болохоос биш, гоёлын хайрцганд хэвтэх нүд гялбам эрдэнэс огтхон ч хэрэггvй ажээ. Хэнэггүй аль эсвэл эгэлхэн ч гэмээр зантай нэгэн болохоор аргагүй биз. Дуучин бүсгvй ” Divas Mongolia 2007″ улаан хивсний ёслолын арга хэмжээнд оролцохдоо таван сая тєгрєгийн vнэтэй, алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, зvvлтээр гоёсон тухайгаа сонирхуулж байсан. Энгийн загвартай хар хослол өмссөн ч түүний хэрэглэсэн үнэт эдлэл олны харцыг эрхгvй татаж байсан болов уу. Энэхүү гоёлыг дуучин бүсгүй түрээслэж авсан гэдэг. Тэгэхлээр ганц удаа хэрэглэх гоёл зүүсгэлээ тэрээр ийм маягаар л аваад зүүчихдэг гэсэн.
Брэд Питт – зургийн цуглуулга
Хүн бүрийн зүрх сэтгэлд зургийн урлагийн талаар
мэдрэмж нуугддаг. Брэд Питт ч гэсэн тийм бололтой. Түүний цуглуулгад
зургийн хэрэгслүүд, маш үнэтэй олон зургууд байдаг. Тэдний нэг нь Нео
Раухын зураг юм байна. Тэр үүнд нэг сая доллар зарцуулж байжээ. Түүнчлэн
Брэд Питт мотоцикл цуглуулах хоббитой гэнэ.
Номын цагаан солиотой Мээдээ
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгvvллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгvй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Худалч хvнд, хоол ундаа ч идэхээ больчихдог гэнэ. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгvй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж.
Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггvй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан тvvхгэй гэх. Харин нас биед хvрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүр мөсөн мартана гэж юу байхав. Харилцааны урлагт сайнаар нөлөөлж сэтгэхүй хөгжүүлдэг хэмээн номны ач тусыг мэдэрсэн дуучин залуу маань өдгөө ч номын дэлгүүрээр эргэлдэж явдаг гэсэн шvv.
Том Хэнкс – бичгийн машин
Том Хэнксийн цуглуулгад 200 гаран ширхэг бичгийн машин бий. Тэрээр Ларри Краун-д тоглосныхоо дараа зураг авалтын үеэр хэрэглэсэн Corona-гийн бичгийн машинаа өөртөө авч үлдсэн байна.
Дуучин BX-ийн сонирхолтой хобби
Дуучин ВХ шүлэг бичих хоббитой гэдгийг фенvvд нь андахгvй байх. Бvтэлгvй хайр, гэнэн шохоорхлоос үүдэлтэй түүний сэтгэлийн үг дуу болон эгшиглэж фен охидынх нь зүрхэнд шар ус хуруулдаг гэхэд хилсдэхгvй. Тэгвэл дуучин залуу маань шүлэг зохиохоос гадна гадаадын алдартай хамтлаг, дуучдын цомог, DVD цуглуулах дуртай гэнэ. Тvvний цуглуулгад өдгөө 30 гаруй цомог, 20-иод DVD байгаа гэсэн. Гэхдээ “New Star” студиэр овоглох болсноосоо хойш цуглуулгаа , арвижуулах боломж олдохоо больсон юм байх.
Квентин Тарантино- ширээний тоглоомнууд
Квентин Тарантино нэгэн ярилцлагадаа төрөл бүрийн
ширээний тоглоомны цуглуулгынхаа талаар дурьджээ. Тарантино нь ретро
бокс тоглоом цуглуулах гэж байсан боловч хэтэрхий үнэтэй хобби гэж
үзээд, тэр бодлоо хаясан байна.
Гоёл чимэглэл, загварын сэтгүүлд мөнгө хайрлахгvй
Дуучин Анугий хобби гоёл чимэглэлийн зүйлс, загварын сэтгүүл цуглуулах гэнэ. Хамгийн сүүлийн vеийн загвар, тэр тусмаа япон охидын хувцаслалтын тухай сэтгүүлийг vнэ хайрлахгүй авдаг юм байх.
Чимэг зүүлтнийх нь vнэ өртгийг тооцоод ч хэрэггvй биз. Этгээд хийцтэй ээмэг зvvлтээ захиалгаар хийлгэдэг дэгжин бүсгvй маань тун ч арвин цуглуулгатай. Тvvний цуглуулгаар багахан хэмжээний гоёлын дэлгүүр нээхэд ч хүрэлцэнэ гэсэн шvv. Чамин загварын хувцас, гоёл чимэглэл төрөл бүрээрээ бий. Тэрбээр цуглуулгынхаа эд зvйлсийг нэг бvрчлэн анхаардаг юм байх. Хэрэглэсэн зүүлт ЧИМГЭЭ нямбай гэгч нь хадгалдаг учраас өрөөсөн нь гээгдэж өнчирсөн эдлэл бараг байхгvй гэнэ лээ.
Николь Кидман. Иудей зоос
Николь Кидман кинонд тоглож, зураг авалтад оролцоогүй үедээ эртний иудейчүүдийн хэрэглэдэг зоосыг цуглуулж цагаа өнгөрүүлдэг байна.
Жонни Депп
Жонни Дэпп нь аливааг цуглуулах гэж төрсөн хүн
гэхэд болно. Тэрээр сарьсан багваахай, цох хорхой зэргийг цуглуулдаг.
Парис хотод Жонни-гийн эрхэлдэг хорхойны дэлгүүр хүртэл байдаг гэнэ.
Түүнчлэн Жонни Дэпп-ийн цуглуулганд алиалагчийг дүрсэлсэн зурагнууд,
ширээний чийдэн, ар-деко стилийн тавилга зэрэг багтдаг.
Сэтгэгдэл (11)