Монголын жүдо бөхийн шигшээ багийн залуучууд голдуу тамирчид өнгөрөгч бямба гаригт Туркийн Стамбул хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцож, хос хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд 17 орны 96 тамирчин зодоглосон бөгөөд Монгол Улсын хувьд дөрвөн жинд есөн тамирчнаа сойсон байна. Ингээд 52 кг-ын жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 63 кг-д ОУХМ Ц.Цэнд-Аюуш нар хүрэл медаль хүртжээ.
Жүдочдын дараагийн тэмцээн энэ сарын 11-13-нд Абу Дабид болох гран-при тэмцээн байх юм.
Жүдочдын дараагийн тэмцээн энэ сарын 11-13-нд Абу Дабид болох гран-при тэмцээн байх юм.
Д.Ундрах 24tsag.mn