Гомбын Золжаргал. Энэ нэрийн араас телевиз гэдэг үг шууд буудаг билээ. Соёлын
гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалын тухай нуршин танилцуулах нь ёстой илүүц хэрэг биз. Золоогийн амьдралыг зүгээр л фото зургаар нь нэхэн мөшгиж үзье. Энэ бол 24tsag.mn-ий FaceLook.
Малгайтай Г.Золжаргал:
Энэ бол түүний 9 сартайн зураг. Төдийгөөс өдийг хүртэл малгайтай Золжаргал.
Аавын хүү: Ч.Гомбо гуай бол Монголын баримтат киноны бурхдын нэг. Энэ мэргэжлийг эднийхэн 3 дахь үедээ залгамжилж яваа.
Харц: Түүний бодлогоширсон энэ л харц одоо ч хэвээрээ.
Одоо өөрөө аав: Аавын өвөр дээр дэрвэсэн Золоо өөрөө аав болчихоод1990-ээд онд охин Намуунаа, хүү Батбилэгтэйгээ эдгээр зургийг авахуулжээ.
Овор: Дээрх зургаас 12 жилийн дараах шинэ жилээр буюу 2004 онд. Золоо яг хэвээрээ. Түүнийг ер оворгүй гэдэг.
Ууган бид хоёр. Б.Бадар-Ууган агсантай хамт Элсэн тасархайд. Хэдхэн жилийн дараа Ууган маань байхгүй болно...
Ёолкоор Ш.Ёолктой хамт: Шинэ жилээр Ш.Ёолкийн тухай баярын нэвтрүүлгийн зураг авалтаар.
Ганцаар:Түүний зовиур, амбиц, гутрал юу юм бол?
Ахиад 20 жилийн дараа: Аавын хайртай амин үрс.
Нэг л байшинд өнгөрөөсөн амьдрал: 1979 онд анхны нэвтрүүлгээ хийснээс хойш тэрээр телевизийн саарал байшинтай нэг насны амьдралаа холбосон юм. Монголын үндэсний телевизийн уран бүтээлчид 1985 онд энэ зургийг авахуулжээ.
Үдшийн хэмнэл: 1992 онын 10 сарын 7-ны өдөр. "Үдшийн хэмнэл" хэмээх топ нэвтрүүлгийн залуучууд: Сэтгүүлч Авирмэд, Золжаргал, Нямжаргал, найруулагч "Сэмүүн"-ий Баяраа, Нямхүү, Батчулуун, туслах найруулагч Бямбаа.
Ууган бид хоёр. Б.Бадар-Ууган агсантай хамт Элсэн тасархайд. Хэдхэн жилийн дараа Ууган маань байхгүй болно...
Ёолкоор Ш.Ёолктой хамт: Шинэ жилээр Ш.Ёолкийн тухай баярын нэвтрүүлгийн зураг авалтаар.
Баримтат кино: Г.Золжаргал Үндэсний телевизэд
ажиллахаас гадна хүү болон шавь нартайгаа баримтат киноны студид
ажиллаж байна.
Төрсөн өдөр: Энэ жил 52 настай телевизийн Золоо.
Төрсөн өдөр: Энэ жил 52 настай телевизийн Золоо.
24tsag.mn
Сэтгэгдэл (76)