Японы Окинава арал дахь Америкийн цэргийн баазын хоёр албан хаагчийг
хүчингийн хэргээр баривчилсан талаар ABC мэдээлжээ. Хүчингийн хэргээр
баривчлагдсан цэргийн албан хаагчид нь хөлөг онгоцны офицер Скайлер
Дозируолкер, усан цэрэг Кристофер Браунинг нар байсан байна.
Японы Окинава арал дахь Америкийн цэргийн баазын хоёр албан хаагчийг хүчингийн хэргээр баривчилсан талаар ABC мэдээлжээ. Хүчингийн хэргээр баривчлагдсан цэргийн албан хаагчид нь хөлөг онгоцны офицер Скайлер Дозируолкер, усан цэрэг Кристофер Браунинг нар байсан байна.
27 настай нутгийн эмэгтэй “гэрийнхээ хажууд хүчиндүүлж, дээрэмдүүллээ” хэмээн өнгөрсөн мягмар гаригт цагдаад хандсан байна. “Энэ хэрэг 16-ны өглөө нэр бүхий хоёр албан хаагч хохирогч эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх үед болсон” хэмээн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Японы цагдаагийнхан эхлээд гурван хүнийг баривчилсан боловч нэгийг нь суллаж, хоёр албан хаагчийг үргэлжлүүлэн хорьсон байна. Тэдний нэг нь хэргээ хүлээсэн бол нөгөө нь буруугүй хэмээн өчиж байгаа аж. Японы ЭСЯ өчигдөр Токио дахь АНУ-ын ЭСЯ-нд эсэргүүцлийн бичиг гардуулжээ. Японд суугаа АНУ-ын Элчин сайд Жон Рүүз цэргийн албан хаагчид гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаад ихэд санаа зовнисноо мэдэгдээд, үйл хэрэг цаашид яаж өрнөхийг анхааралтай ажиглана хэмээн мэдэгдсэн байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (7)