Хар багадаа өнчирч, зургаан дүүгээ ээжийнхээ хамт өсгөчихөөд л түүний
хариуцлага дууссангүй. Баруун хязгаарын нутгийн жижигхэн аж ахуйн
нэгжийг Монголын топ компани болгож, МАН-ын залуусыг манлайлж яваа Ховд
нутгийн хүү С.Бямбацогтын фото түүхтэй танилцна уу.
Хар багадаа өнчирч, зургаан дүүгээ ээжийнхээ хамт өсгөчихөөд л түүний хариуцлага дууссангүй. Баруун хязгаарын нутгийн жижигхэн аж ахуйн нэгжийг Монголын топ компани болгож, МАН-ын залуусыг манлайлж яваа Ховд нутгийн хүү С.Бямбацогтын фото түүхтэй танилцна уу.
Ард Аюушийн талбай: Сандаг гуай хоёр том хүүтэйгээ. С.Бямбацогт өндөр нь. Социализмийн үед ч хувцас хүртэл адилхан байжээ.
Хариуцлага: С.Бямбацогт долоон хүүхэдтэй айлын ууган нь. Аавыгаа бурхан болсны дараа, магадгүй тэрнээс ч өмнө ирсэн хариуцлага түүнийг амжилтад хүргэх хөшүүрэг болсон биз.
Хамгийн хайртай зураг: Сандаг гуай эхнэр хүүхдүүтэйгээ. Тэд ч залуухан байж, Бямбацогт ч балчирхан харагдаж байна.
Өв: Ж.Сандаг гуай Ховд аймгийн Жаргалан сумын нэгдлийн даргаар олон жил ажилласан. Том хүүгээ хөдөлмөрч хүн болгох гэж зун бүр бүл цөөтэй айл руу мал хариулуулахаар явуулдаг байв. Бусдыг үлгэрлэх, манлайлах чадвараа ааваасаа өвлөсөн байж болох юм.
Мөрөөдөл: Хурдхан халимаг тавихын хүслэн болсон үе нь. Бяцхан мөрөөдлөө биелүүлсний дараа ангийн андуудтай патери татуулждээ.
Наймдугаар ангийн С.Бямбацогт овооны баяр дээр. Нэг жилийн дараа буюу есдүгээр ангид юун баяр, дүүтэйгээ хамт бүтэн зунжингаа тоосго цохиж 29000 төгрөг олж байжээ. УАЗ 469 тухайн үед 27000 төгрөгийн үнэтэй байв. Ажил дууссаны дараа хүнд өвчтэй аавынхаа сэтгэлийг сэргээж, ээждээ тусалсандаа овооны баярт явсанаас ч илүү баярлаж байв.
Аваргууд: Сумын сургуулийн волейболын шигшээ багийнхан Улсын аваргад хэд хэдэн удаа амжилттай оролцож байлаа. Тэрээр волейболын улсын аваргын алт, мөнгөн медальтай, спортын нэгдүгээр зэрэгтэй. С.Бямбацогт хичээл ном, урлаг спортын тэргүүний сурагч байсан гэдэг. Бүлгэмийн зөвлөлийн гишүүн, сурагчдийн зөвлөлийн дарга гээд хөөрхөн сонгуульт ажилтай гэж хожим нь дурссан байдаг.
Андууд: Сургуулийн андууд. Бямбацогт бага насаа Мянгад, Манхан, Чандмань, Жаргалант гэсэн дөрвөн сумд өнгөрүүлсэн. Аавынхаа ажлыг дагаад олон ч газар суурьшиж, олон найз нөхөдтэй болжээ.
LOBE: С.Бямбацогт 1992 онд Жаргалант суманд 10-р ангиа төгссөн. Хөдөөний хүүхдүүд LOVE гэдэг үгийг LOBE гээд буруу биччихэж. Нандин дурсамж мөнхөд хэвээр.
Халуун ам бүл: 1997 оноос эхнэртэйгээ хамт СЭЗДС-д суралцжээ. Түүний хань С.Бямбацогтод удам залгах гурван хүү төрүүлж өгсөн байна.
Дүү нар: Санжидын багачууд ийм том эр болжээ. Гэхдээ л хар багаас сурсан зангаар ахын хувьд зааж, зөвлөх нь их.
Нагац ахтайгаа нутгийнхаа ууланд. Мод гэх юм үгүй, эрс тэс уур амьсгалтай Ховд нутаг хүн ардаа хөдөлмөрч болгодог.
Ажлын өрөөнд: Нью Прогресс группийг мэдэхгүй ховд нутгийн хүн үгүй биз. Энэ компани сум орондоо их зүйл хийсэн дээ.
Хонхны баяр: Өнөөг хүртэл үерхэлдээ үнэнч андууд.
Цэргийн сургууль: Бямбацогт 10-р ангиа төгсөөд конкурст ороогүй. Тухайн үед сурлага сайтай хүүхдэд өгдөг байсан Цэргийн их сургуулийн урилга авчээ. Ээж, дүү нартайгаа байшингаа барьж дуусгах ажилтай түүнд конкурст бэлдэх зав ч байсангүй. Цэргийн сургууль түүнд хатуужил өгч, амьдралын төлөөх зүтгэлийг улам хурцалж өгсөн гэдэг. Бага хоёр хүү Б.Содбилэг, Б.Одбилэг.
Эхнэртэйгээ хамт хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд анхаарна. Эцэг эх байна гэдэг их хариуцлага шүү.
Амт: Эхнэрийн цай, хоол ч амттай шүү. Их ажлын ядаргааг үүгээр л тайлна шүү дээ. Будаатай хуурга, цуйванд нь ямар их дуртай гээч.
Гэртээ: Ажил ихтэй ч хүүхдүүддээ цаг зав гаргана аа.
Эрхэм хүн: Хар багад нь Сандаг гуай өвчнөөр бурхан болоход энэ хүн л долоон хүүхдээ өсгөсөн. Бямбацогт дүү нараа өсгөх гэж ээжтэйгээ хамт их зүтгэсэн дээ. Ээжийн үнсэлт юунаас ч сайхан. Гэртээ: Ажил ихтэй ч хүүхдүүддээ цаг зав гаргана аа.
Өнөр олуулаа: Ээж, хүргэн, бэр, ач, зээ нарын хамт.
Аварга: Гэр бүлийн найзууд.
Аваргын дүү их аварга: Хөлс хүчний үр шим их.
Нутгийн алдартан: АЖ Д.Мэндбаяр гуайг их хүндэлнэ. Ховд нутаг, монгол эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болсон хүн. Ажлын өрөөнд: Нью Прогресс группийг мэдэхгүй ховд нутгийн хүн үгүй биз. Энэ компани сум орондоо их зүйл хийсэн дээ.
Нутгийн бөхчүүд: Бөхчүүдийнхээ галыг эргэх тун чиг дуртай.
2004 онд Монголын Тариатлоны холбооны анхны ерөнхийлөгч болж байв.
Чөлөөт цаг: Нутгийнхаа залуустай сагс тоглох ч сайхан. Бямбацогт сагс, волейбол, шатар, уулын спортод нугасгүй.
Уулчин: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт.
Оргил: Ховд нутаг уулсаар баян. С.Бямбацогт нэг уулын оргилд гараад өөрийн эрхгүй дараагийн оргил рүү тэмүүлдэг.
Уулын спорт ч нөхөрлөлийн шалгуур.
Зам: Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай. Ховд нутгийн “том” хүү ард түмнээ түшиж амьдралын замаар алдалгүйхэн давхиж явна даа. Уулын спорт ч нөхөрлөлийн шалгуур.
Д.Идэр
Сэтгэгдэл (99)