24tsag.mn
сайтын Facelook булан А sound хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнгийн
фото түүхээр үргэлжилж байна. Түүнийг манай уншигчид андахгүй байх. Учир
нь тэрбээр ихэнх дуугаа Англи хэл дээр дуулдаг бөгөөд түүний "Cryring",
"Forever", "Шал дэмий", "30 жил хамт байхсан" зэрэг дуу нь хит болж
байсан.
24tsag.mn
сайтын Facelook булан А sound хамтлагийн ахлагч, дуучин Ц.Тэмүүлэнгийн
фото түүхээр үргэлжилж байна. Түүнийг манай уншигчид андахгүй байх. Учир
нь тэрбээр ихэнх дуугаа Англи
хэл дээр дуулдаг бөгөөд түүний "Cryring", "Forever", "Шал дэмий", "30
жил хамт байхсан" зэрэг дуу нь хит болж байсан.
Дуучин
маань багадаа их ичимхий хүүхэд байсан бөгөөд олны өмнө гарахаасаа
ичдэг байжээ. Гэтэл тэрбээр одоо дуучин болжээ. Тэрбээр айлын том
бөгөөд доороо гурван дүүтэй гэнэ. Тэрбээр гэр бүлийн хамт Германд улсад хоёр жил амьдарч байжээ. Энэ нь гадаад хэл сурахад маш их тус дэм болсон гэсэн.
Бага байхын дуулах дуртай байсан бөгөөд нэгдүгээр ангид байхдаа “Queen” хамтлагийн дууг өдөр бүр англи хэл дээр нь сонсдог байжээ. Харин II курсээсээ найзаараа гитар тоглохыг заалгаж, амьд хөгжим тоглодог хамтлагуудын уран бүтээлийг сонирхож, сонсч эхэлжээ.
Тэрбээр Нийслэлийн Тэргүүний 23 дугаар сургуулийн Англи хэлний ангийг дүүргэжээ.
Тэрбээр анх урлагт хөл тавьсан тухайгаа ийнхүү дурсчээ. "II курсын оюутан байхдаа амьд хөгжим тоглодог хамтлагууд оролцдог “Анхны алхам” нэртэй рок шоу болоход Анагаахын их сургуульд сурдаг хоёр найзтайгаа нийлээд анх удаа оролцож байлаа. Олон үзэгчтэй тайзан дээр өмнө нь гарч байгаагүй болохоор их сандарсан. Яг тайзан дээр гарахын өмнөхөн ерөөсөө болиод зугтчихдаг юм уу гэж хүртэл бодогдож байсан. Нэг найз маань зугатаагаад бүр автобусны буудал дээр оччихсон байсан шүү. Нэг мэдэхэд тайзан дээр гараад, бууж байснаа л сайн санадаг юм. Хүмүүс гоё байсан шүү гээд урам хайрлаж байсан нь мартагддаггүй."
Англи, Орос, Герман хэлтэй Ц.Тэмүүлэн эрдэм боловсролдоо ихээхэн анхаардаг.
Гэхдээ багаасаа эмч болохыг мөрөөддөг байсан бөгөөд хожим оюутан болсон хойно дуучин болохын хүсэлд автаж, ийнхүү дуучин болсон юм. Гэхдээ тэрбээр хожим мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа гэнэ.
Эмч мэргэжилтэй тэрбээр 2007 онд ЭМШУИС-ийг төгсчээ.
"A sound" хамтлагт дуулахаасаа өмнө “1060” хамтлагт дуулдаг байжээ.
A sound хамтлагийн дуучин, хамтлагийн ахлагч.
Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд "Radiohead"
хамтлагийг сонсох дуртай гэнэ.Тус хамтлагийг бурхан шиг шүтдэг гэнэ.
Спортоос хөл бөмбөгийг сонирхдог бөгөөд зав гарахаараа хааяа найзуудтайгаа тоглодог. Түүний дэмждэг баг нь “Челси”.
2001 онд Ю.Батпүрэв, Т.Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Ю. Батпүрэв, Ц.Алтангэрэл, Д.Мөнхболд нар "1060" хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Ц.Алтангэрэл "Чингис хаан" хамтлагт, Ю.Батпүрэв "Black & White" хамтлагт орсон. Ц.Тэмүүлэн "1060" хамтлагт орж, бие биеэ таньдаг болсноор 2006 оны наймдугаар сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг байгуулагдсан юм.
Фэнүүд нь түүнийг "Radiohead"-ын "Thom Yorke" болон Симбагийн "Соривт" гэх зэргээр хочилдог.
Англи хэл дээр ихэнх дуугаа дуулдаг монголын цорын ганц дуучин.
Тэдний анхны цомог нь "Release" нэртэй цомог юм. 2008 онд гаргасан уг цомогт багтсан "Crying", "Шал дэмий", "30 жил хамт байхсан" дуунууд FМ радиогийн шилдэг хит дууны жагсаалтад багтаж байсан.
Монголын альтернатив рок, пиано рок хамтлаг юм.
Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нэг хэвлэлд өгсөн ярилцлагандаа "манай эхнэр хэдийгээр урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгодог" гэсэн байсан. Мөн эхнэр амьд хөгжим сонирхдог бөгөөд түүний бас нэгэн сайн зөвлөгч гэнэ.
Охиныг нь Тэмүүлэнгийн Урин гэдэг.
Тэрбээр хилийн дээс алхаж, монголын хамтлагийг дэлхийд таниулах мөрөөдөлтэй гэнэ. Мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж яваа нэгэн.
2007 онд “Playtime”, “Coke’n Beat” зэрэг амьд хөгжмийн наадмуудад өөрсдийн дуугаар оролцож байсан. Улмаар “MMM” ХХК-ийн захирал Нацагдоржтой танилцаж Хай-Фай Лейблтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны зургадугаар сарын 29-нд "Цаст River Sounds", "Хай-Фай лейбл", "Хай-Фай радио" 98.9 хамтран “Keane Night”-ыг зохион байгуулсан.
Сэтгэгдэл (21)