Хар
ааваас мөрөөдлөө өвлөж, цагаан ээжээр хүмүүжиж, цагаан арьст охинд
дурлаж явсан АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн амьдралыг
www.24tsag.mn дурандлаа. Том нөлөөтэй өндөр хүний түүх урт тул завгүй та
их цаг зарцуулахыг анхаарна уу.
Хар ааваас мөрөөдлөө өвлөж, цагаан ээжээр хүмүүжиж, цагаан арьст охинд
дурлаж явсан Барак Обамагийн амьдралыг
www.24tsag.mn дурандлаа. Нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон Барак Хуссейн Обамагийн фото түүхтэй танилцана уу.
Анхны, анх удаа улиран сонгогдсон хар арьст ерөнхийлөгч мэндэллээ. АНУ-ын хамгийн анхны Африк гаралтай ерөнхийлөгч Барак Обама 1961 оны наймдугаар сарын нэгэнд Хавай мужийн Хонолулуд төржээ.
Түүхийг төрүүлсэн хүмүүс. Түүний эцэг Барак Хуссейн Обама Кени улсаас эдийн засгийн чиглэлээр сурахаар АНУ-д ирж цагаан арьст америк бүсгүй Стэнли Энн Данхэмд дурлажээ. Тэд гэрлэж Обама нэрт хүүтэй болсон ч түүнийг хоёр настай байхад нь салжээ.
Гурван настай Обама.
Ээжийн гар дээр өссөн жаргалтай бор хүү. Хатагтай Энн Данхем Обамаг 35 настайд нас барсан хэдий ч хоёр жилийн өмнө түүний порно зургууд олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан юм.
Барак Обама өвөөтэйгээ хамт далайн эрэг дээр.
Спортын хорхой. Бяцхан Обама бэйсбол тоглож байна. Тэрээр сагсан бөмбөг, бэйсбол, хөл бөмбөгийн хорхойтой билээ.
Зургаан настай Обама хүү шороог нь идэж өссөн Хавай арал дээр.
Ард зогсч буй тосон бор хүү 1979 онд Хонолулугийн “Пунахоу” хувийн сургуулийг төгсчээ.
Тэвчээр хайрласан зовлон. Барак Обама багадаа их их зовлон үзсэн. Тэднийх ядуу тарчиг амьдралтай байсан тул нохой, могойн махаар хооллож, заримдаа царцаа шарж иддэг байснаа хожим нь дурссан байдаг. Тэрээр "Энэ амьдрал минь надад хатуужил хайрласан" хэмээн ярьжээ.
Хамгийн сайхан мөч. Тавдугаар ангийн сурагч Обама аавтайгаа хамт. Кени рүүгээ буцсан эцэг Обама хүүтэйгээ уулзахаар Хавайд ирж, Хонолулугийн онгоцны буудалд зурагаа авахуулжээ. Аавтайгаа уулзах нь хүүгийн хувьд хүсэн хүлээдэг мөч байв.
Хойд эцэг. Харин Энн Данхэм хүүгээ зургаан настай байхад Индонез улсаас ирсэн оюутан залуутай дахин гэрлэжээ. Тэд Маяа Соёторо ЭнЖи гэдэг охинтой болсон байна.
1976 онд Барак Обама ээж, хойд аавынхаа хамт Индонез улсад суурьшжээ. Харин дөрвөн жилийн дараа Хавай аралруугаа буцсан.
Төрсөн ганц. Барак Обама охин дүү Маяатайгаа.
Барак Обамагийн төрсөн эцгийн талын гэр бүл.
Барак Обама эмээтэйгээ.
Нэгдүгээр курсын оюутан. Обама төрөлх Хавайдаа дунд сургууль төгсөөд Лос Анжелос хотын “Баруун коллеж”-д элссэн байна. Тэндээсээ Колумбийн их сургуульд орж 1983 онд дүүргэсэн байна.
Тамхичин. Колумбийн их сургуулийн оюутан Барак Обамагийн тамхинд ихээр орсон үе. Обама 18 наснаасаа хойш тамхи татжээ.
Биелүүлээгүй амлалт. Тэрээр эхнэр Мишельдээ амласан нэг л зүйлээ биелүүлээгүй. 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тамхинаас гарна гэсэн ч одоо хүртэл татсаар.
Обама Колумбийн их сургуулийн дараа 1985 онд Чикагоруу нүүж хэсэг хугацаанд зөвлөхөөр ажилласан байна. 1989 онд Харвардын их сургуульд элсэж, 1993 онд хуульч мэргэжлээр төгсжээ.
Албан тушаалийн зөгнөл. Барак Обама Харвардын номын сангаас салдаггүй нөхөр байв. Солгой гартай тэрээр зөгнөсөн юм шиг оюутан байхын л ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн олон санал авах тактикын талаар ангийнхандаа хичээл зааж байв. Өөрийнхөө төлөвлөгөөг хожим нь ашигласан ч байж болох юм.
Төгсөлтийн баяр дээр. Харвардын их сургуулиа дүүргээд Обама Чикагод ирж 9 жилийн турш иргэний эрхийн асуудал хариуцсан өмгөөлөгчөөр ажилласан байна. Үүний зэрэгцээ Чикаго хотын их сургуулийн хуулийн тэнхимд “Үндсэн хуулийн эрх зүй” хичээл заадаг болжээ.
Хэзээ ч салаагүй хобби. Барак Обама багын л сагсан бөмбөгийн хорхойтон. Оюутан болоод сургуулийнхаа шигшээ багт орж, бүсийн тэмцээнүүдэд ялалт байгуулж байв. Тэрээр одоо ч гэсэн дуртай спортоо орхиогүй, Цагаан ордны спорт зааланд олон цагийг өнгөрөөдөг.
Мэргэжил нэгт хань. Обама Чикагод ажиллаж байхдаа ирээдүйн эхнэр Мишель Робинсонтой танилцсан юм. Хуулийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсаны дараа буюу 1992 онд Барак Обама, Мишель Робинсон нар гэрлэсэн байжээ. Түүний эхнэр ч мөн хуульч мэргэжилтэй.
Тэд 1992 оны 10 сарын 18-нд Чикаго хотод гэрлэсэн юм.
Анхны хайр. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээсээ өмнө цагаан арьст эмэгтэйд дурлаж байв. Оюутан байхдаа анхны хайраа өгсөн эмэгтэй Женевьева Кукийн талаар Обама өөрийн зохиосон “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номондоо бичсэн байдаг. “Обама Чикаго руу явж, ажиллахаар болсон 1983 оны өвлөөс хойш бидний харилцаа тасарсан” хэмээн хатагтай Кук дурссан байдаг.
Барак Обама цөхөрсөн үедээ хар тамхи хэрэглэж байсан тухайгаа АНУ-ын ерөнхийлөгч болсныхоо дараа олонд дэлгэж байв.
Романтик нөхөр. Хатагтай Мишель Обама нөхрөө маш романтик хэмээн хэвлэлд ярьжээ. Тэд танилцсанаас хойш Обама бүх тэмдэглэлт ойн баяраар энхэртээ цэцэг бэлэглэжээ.
Гэр бүл. Барак Обама эхнэр Мишель болон том охин Малия, бага охин Саша нарын хамт. 2008 он.
Тэдний гэр бүл тэр бум төгрөгийн үнэтэй харшид амьдардаг. Бас Обама нар ерөнхийлөгч Жимми Картерын дараа Цагаан ордонд суурьшсан хоёр дахь гэр бүл гэгддэг.
Нохойтойгоо Цагаан ордонд. АНУ-ын Ерөнхийлөгч хайртай нохой Бо-тойгоо Цагаан ордны танхимаар гүйж байна. АНУ-ын Цагаан ордонд ормогц Барак Обама хийгээд өмнөх үеийн ерөнхийлөгчид хайртай нохойтойгоо авахуулсан зураг байдаг.
"Анхны" хар хүн. Барак Обама 1996 онд Ардчилсан намаас Иллинойс мужийн Сенатаар сонгогдсон юм. 2000 онд АНУ-ын Конгрессийн төлөөлөгчийн танхимд нэр дэвшсэн боловч сунгаанд ялагдаж байв. 2004 онд тэрээр АНУ-ын Конгрессийн сенатад нэрээ дэвшүүлэн 70 хувийн саналаар ялалт байгуулжээ. Барак Обама 2008 онд ялалт байгуулж АНУ-ын анхны хар арьстай ерөнхийлөгч болсон. Харин өнөөдөр дахин ялж АНУ-д дахин сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч боллоо.
Нөлөө бүхий хүн. 2005 онд “Тайм” сэтгүүл Барак Обамаг дэлхийн хамгийн нөлөө бүхийн хүмүүсийн жагсаалтанд оруулжээ. Барак Обама 1995 онд “Миний аавын мөрөөдөл”, 2006 онд “Найдварын эр зориг” гэдэг номоо хэвлүүлж байв.
143 IQ-тай Барак Обама ирэх дөрвөн жил дахин АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах боллоо.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (14)