24tsag.mn-ийн Facelook булан Эрчим хүчний яамны шинэхэн сайд М.Сономпилийн түүхээр үргэлжилж байна. Ачигч, ганзгын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компаний менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаагаа сайд болсон түүний ховор сонин агшинг хамтдаа эргүүлцгээе.
Ноцолдвол ноцолдчихно: Хүчтэн бөхчүүдээрээ алдартай Увс нутгийн хүү. Тэдний ангид улсын начин Н.Мөнхжаргал, Л.Жавзанжамъян суралцдаг байсан.
Ачигч: Махкомбинатад ачигч, “Чихэрчин” хийж байхдаа түүний ажлын хөлс 1000 төгрөг хэртэй байсан. Дарханы гэлтгүй хаана ч гэсэн хүүхдүүд зуны амралтаараа амраад байж байхад Чиймээ, Сономоо хоёр ажилласаар л...
“Залуу Монгол”: Түүний ах Дархан хотын ХЗЭ-ийн хорооны Хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ардчилсан Германы Залуучуудын дээд курст суралцахаар явсан гэдэг. Энэ үеэс л бүх юм эхэлнэ. Нэг ёсондоо “Залуу Монгол” компанийг үүсгэн байгуулсан. Гадны оронд очиж юм үзэж нүд тайлсан ах нь 1991 онд “Залуу Монгол” –ыг хэсэг нөхөдтэйгээ нийлж байгуулсан. Дээрх зураг бол “Залуу Монгол”-ыг үүсгэн байгуулж байсан залуус.
Офецороос ганзгын наймаачин: Офецор байж байгаад халагдсан Сономпил эрээнээс янз бүрийн л бараа авчирч ашиг олохдоо олж, шатахдаа шатаж л явж. Энэ үеэс л наймааны дөр суусан хэрэг.
Ах нь улстөрч болов: Ингээд 1995 оноос л “Залуу Монгол” хөл дээрээ баттай зогссон. Гэхдээ цааш нь өргөжүүлэх, хэтээ харж төлөвлөгөө боловсруулах нухацтай үе ирж. Яг энэ үед ахыг нь “Ардчилсан холбоо”-оос УИХ-д нэр дэвшүүлснээр 1996 онд болсон УИХ-ын сонгуулиар ах нь гишүүн болон сонгогдожээ.
Захирал: Ах нь улс төрч болж, Сономпил компаниа авч явах хэрэгтэй болсон. Нэг ёсондоо асар их үүрэг хариуцлага үүрсэн компаний захирал. Улмаар хаана ч байсан цуг байдаг байсан ах нь бурханы оронд очив. Хамгийн хайртай хүнээс алдсан дүүгийн хувьд харамсал, гашуудал, шаналал ирсэн.
Татвар төлөгч: Одоо компани нь улсад жилдээ нэг тэрбумын татвар төлдөг шилдэг компани болсон. Иймээс засгийн газраас хүртэл талархал хүлээж байсан гэдэг.
УИХ-ын гишүүн: Тэрээр УИХ-д орохын тулд М.Энхсайхантай мөрийцөж 1 тэрбум төгрөг сурталчилгаанд зарцуулсан гэдэг.
БХЯ-ы сайд: 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайдын алба хашиж байсан.
Хоёр нутагтан: Увсын Тэс бол түүний хүний төрлийг олж хөл, хэлд орсон анхны эх орон. Харин Дархан хот бол түүнийг хүн болгож, хүний амьдралын замд хөл тавиулсан хоёр дахь эх орон.
Спортлог хүү: 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болсон юм. Багаасаа л ноцолддог. Сагс ч тэр волейбол ч шаггүй сайн тоглочихдог хүүхэд байжээ. Волейболоор бол Дарханы шигшээд багтсан, хот улсын чанартай тэмцээнүүд оролцдог байсан. Одоо бол тэрээр волейболын нэг дүгээр зэрэгтэй.
Цэргийн сургууль: Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ерөнхий цэргийн мэргэжлээр суралцаж төгссөн. Маршал тактикийн тэмцээнүүдэд оролцож медаль хүртэл хүртэж байжээ. Төгсөөд Өмнөговьд салаан захирагчаар очжээ. Улмаар Улаанбаатарт ирсэн.
“Зараалын хүн”: Улмаар ахтайгаа хамтарч аялал жуулчлалын компани байгуулах нь тэр. Хойш нь, урагш нь хүмүүс явуулж эхэлсэн. Улмаар баар ажиллуулж, удалгүй гурилын үйлдвэр, гоймонгийн цех ажиллуулсан. Энэ үеүдэд тэрээр ахынхаа хамгийн ойрын “зараалын хүн” байсан.
Захирал: Ах нь улс төрч болж, Сономпил компаниа авч явах хэрэгтэй болсон. Нэг ёсондоо асар их үүрэг хариуцлага үүрсэн компаний захирал. Улмаар хаана ч байсан цуг байдаг байсан ах нь бурханы оронд очив. Хамгийн хайртай хүнээс алдсан дүүгийн хувьд харамсал, гашуудал, шаналал ирсэн.
Анхны Лада: Анх тэрбээр Лада аваад эхнэртэйгээ бөөн баяр болж авахуулсан зураг. Түүний эхнэрийг Батгал гэдэг. Тэрбээр машинд хоббитой. Одоо бол М.Сономпид сайд Монголын автоспорт аялалын холбооны тэргүүлэгч.
Гэр бүл: М.Сономпил сайд хүү, охинтой. Ууган хүү С.Даян-Очир Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн.Эрх танхи бага охин нь мөн л харьд боловсрол эзэмшихээр хүлгээ жолоо атгасан.
УИХ-ын гишүүн: Тэрээр УИХ-д орохын тулд М.Энхсайхантай мөрийцөж 1 тэрбум төгрөг сурталчилгаанд зарцуулсан гэдэг.
Эрчим хүчний сайд: М.Сономпилийг эрчим гишүүний сайдад нэр дэвшүүлэхэд санал хураалтанд 40 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжиж өнгөрсөн сарын 20-ны өдөр Эрчим хүчний сайдын ажлыг хүлээж авсан юм.
Сэтгэгдэл (58)