ҮДБЭЧ-ийн бүжигчин А.Даваахүү өчигдөр МУГЖ цол тэмдгээр шагнагдлаа. Тэрээр ҮДБЭЧуулгад тасралтгүй 20 дахь жилдээ бүжиг дэглэгч, бүжгийн багш, гоцлол бүжигчинээр ажиллаж байгаа юм. Түүний төрийн тоглолтуудад орсон бүжгийн чуулбар бүжиг болон чуулгад тавигдсан үндэсний болон модерн бүжгэн жүжгүүдийн гол дүрүүдийг амжилттай чадварлаг бүтээж ирснийг нь төрөөс үнэлж энэхүү шагналыг өгчээ. Түүнийг хамт олон нь “Ардын бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэн, бүжиг дэглэх урлагт хүч хөдөлмөрөө зориулан 50 гаруй бүжгийг дэглэсэн сод их авъяастан” гэдэг билээ. Түүний дэглэн найруулсан “Шилийн богдийн салхи”, “Салхит шувуун” зэрэг бүжгүүд нь 2008-2009 оны Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертонд удаа дараа тоглогдож байсан төдийгүй хойч үедээ бүжгийн гайхамшигт урлагийг өвлүүлэн зааж сургах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан дасгалжуулагч багшаар ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, олон арван бүжигчдийг сургаж байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (7)