Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мөрт байх. Түүний хэлсэн энэ үг амьдралыг нь харуулах шиг. Монголын шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан энэ эрхэм хэлмэгдүүлэлтийн үед ихэд дарлуулсан гэдэг. Билгүүн номчийг мэндэлсний 100 жилийн ойд зориулж 2005 онд түүний хөшөөг босгожээ.
Залуу Ринчен 1920-иод оны сүүлээр. Тэрбээр 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.
1930-аад он. Б.Ринчен эхнэр Раднаа, охин Нямаа, Индра нарын хамт.
1967 он Улаан-Үүдэд.
- Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
- Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
- Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
- Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...Тэрээр Монголын үндэсний их соёл, уламжлалыг хадгалан үлдэхийг хичээдэг, хүсдэг, тэмцдэг нэгэн байв.
Их эрдэмтэн 1975 онд эхнэр Раднаагийн хамт.
“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан.
Төрийн дууллаа засав. ”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан”
Энэтхэгийн тэргүүлэгч Гандитай хамт.
Б.Ринчен гуай төвдөч, профессор Ц.Доржийн хамт МУИС-ийн II байрны гадаа.
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг.
Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдагсан.
Хөрөг. Түүнийг таалал төгссөний дараа мөн ч олон хүн эмгэнэн гашуудаж, хамт байсан, анх учирсан тухайгаа хөрөг, дурсамж болгон бичсэн байдаг.
Хүндлэл. Нэгэн насанд багтахааргүй ихийг бүтээсэн буурал эрдэмтэндээ монголчууд хайртай. Нэрнээс нь цаашхийг мэдэхгүй энгийн нэгэн ч Б.Ринчен гэдэг нэрийг хүндэтгэн хэлдэг. Шавь нь байгаагүй ч номыг нь биширсэн хэн ч түүнийг Ри багш гэж дотносон дууддаг. Хүн бүрээр зүгээр л хайрлуулж, хүндэтгүүлнэ гэдэг их хувь тавилан. Тэр тавиланг хэрийн хүн оюунаараа зурдаггүй.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (91)