24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгийн алдартай, хамгийн олон фэнтэй охидын хамтлаг болох "Sweetymotion"-ы фото түүхийг хүргэж байна.
Эмошин: Sweetymotion нь Болороо, Сарнай, Сүндэрээ гурваас бүрэлдсэн Монголын охидын поп/R&B хамтлаг бөгөөд хуучин гишүүн Солонгоогийн хамт Emotion нэрээрээ ард түмэндээ танил болсон юм.
С.Сэрчмаа: Гэтэл бүр хөгжим бүжгийн коллежийн сурагчид байх үеэсээ л дуучин С.Сэрчмаагийн хамт охидын хамтлаг байгуулсан байгаа юм.
Үерхэл: Ингээд бодохоор Сэрчмаа, Солонгоо тэгээд Sweetymotion-ы гурвын үерхэл бага наснаас нь эхэлсэн байгаа биз. Бүр
баримттайгаар ярьвал SweetYmotion-ий охидын үерхэл, нөхөрлөл Хөгжим
Бүжгийн Коллежид анх элсэн орсон үеэс буюу 7 настайгаас нь эхэлсэн
байна.
Алдартай дуучид болох мөрөөдөлтэй охид: Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур,
Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан ба бага наснаасаа
сонсож өссөн Америкийн алдарт рок, поп одуудын адил алдартай дуучид
болохыг үргэлж мөрөөддөг байжээ.
Анхны шагнал: 1997 оны 4 сард Монголын Залуучуудын Соёлын Төв
болон Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас хамтран зохион байгуулсан
“Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд охид оролцож тэргүүн шагнал
Гран При хүртжээ.
Б.Чинбат: Энэ тэмцээнд оролцож байх үедээ “Никитон”
хамтлагийн даралтат хөгжимчин, одоогийн Sweetymotion-ий хамтлагийн
ахлагч, хөгжмийн удирдагч Чинбаагийн нүдэнд өртөж, хамтран ажиллаж
эхэлсэнээр тэдний уран бүтээлийн жинхэнэ аян эхэлжээ.
Анхны цомог: Анхны цомог болох "Анхны бороо шөнө ордог" синглээ сонсогчдынхоо гарт хүргэж, тухайн жилдээ Монголын рок, поп хөгжмийн дээд шагнал гардуулах "Пентатоник" наадмаас "Шилдэг синг" хүртсэн.
"Яагаад": 2001 онд "Яагаад" цомгоо гаргасны 5 дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлж тэр ондоо цомгоо "Why" нэртэйгээр англи хэл дээр гаргасан нь Монголын рок, попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрх цомог болсон.
Америк: Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах гэсэн эрмүүн хүсэл мөрөөдөл тээж, хүний нутаг зориод долоон жил болоод 2010 онд ирсэн.
“Америкийн шүтээн” шоуны шүүгч:Тэр үеэс эхлэн олон төрлийн тоглолт, арга хэмжээ, бүхий л тавцанд уран
бүтээлээ толилуулж, хажуугаар нь эх орныхоо орчин үеийн болон ардын
хөгжмийг үргэлж сурталчилж байв. АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч,
продюсер, “Америкийн шүтээн” шоуны шүүгч Рэнди Жексоны хамт.
Хамтлагийн хосууд: Хэн хэн нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Т.Цолмон багшид шавь орсон болохоор багаасаа л бие биенээ мэддэг байсан. Ингээд 1996 онд Чинбат, Сарнайг үерхэе гэж гуйж байсан гэдэг.
Гэрлэлтийн баталгаа: “Sweetymotion”-ыг хамтлагийн продюсер
Чинбаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Чинбаа, Сарнай хоёр Монголын урлагийн
ертөнцийн хүчирхэн нэгэн хос бөгөөд 15 гаруй жил үерхэж байгаад 2010 онд
анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан юм. 2009 оны есдүгээр сард АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд очиж гэрлэлтээ батлуулсан.
Цагаан сар: Тэд Монголынхоо үндэсний гэсэн баяр болгонд дуртай. Биеийн галбиртаа анхаарч, жингээ барихыг эрмэлздэг бүсгүйчүүд маань дуртай баяр болох цагаан сараараа харин ч нэг идэж өгнө дөө.
Өөрчлөлт: Өөр улс оронд амьдарч өөрчлөлтийг мэдэрсэн хамтлагийнхан маань одоо сайхан хүүхнүүд.
“Чинбаа and “Sweetymotion”: Орчин үеийн хөгжмийн найруулгатай Монгол улсын төрийн дууллыг Чинбаа and “Sweetymotion” эгшиглүүлэв.
15 жилийн ой: Ийн тэд Монголын рок, попын ертөнцөд хөл тавиуд 15 жилийг ардаа орхижоо. Гуравхан хоногийн өмнө авъяас чадвар цалгисан бүсгүйчүүд маань хэзээ ч давтагдашгүй бас мартагдашгүй тоглолтоо хийсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (30)