МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд Өвөрхангай аймгийн тойргийн асуудлаар хуралдаж байна.
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд Өвөрхангай аймгийн тойргийн асуудлаар хуралдаж байна. Учир нь тус тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа юм. Уг нь Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялалт байгуулсан гэж байгаа боловч АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болсон билээ. Иймд УИХ дахь МАН-ын гишүүд ямар арга хэмжээ авах ёстойг Удирдах зөвлөлийн хуралдаанаараа шийдэхээр хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (1181)