24tsag.mn фэйслүүк үргэлжилж байна. Ингээд Зураг зурах, хоолны жор зохиох, бөх барилдах гээд л төрөл бүрийн авьяастай П.Эрдэнэзааны фото түүхийг хүргэж байна.
24tsag.mn фэйслүүк үргэлжилж байна. Ингээд Зураг зурах, хоолны жор зохиох, бөх барилдах гээд л төрөл бүрийн авьяастай П.Эрдэнэзааны фото түүхийг сонирхуулж байна.
"Өнгөт инээд": Үүний дараа Өнгөт инээд хамтлагт орсноор хошин урлагийн жүжигчин болох гараагаа эхэлсэн гэж хэлж болно.
"Маск" продакшн: Монголын хошин урлагийн нэгэн өнгө нь
“Маск” продакшн яахын аргагүй мөн. Тэд одоогоос зургаан жилийн тэртээ
“Өнгөт инээд” хамтлагаас өрх тусгаарлан “Маск” хэмээх цоо шинэ
хошин урлагийн хамтлагийг байгуулж байжээ.
Буурь сахисан бага хүү: П.Эрдэнэзаан эхээс гурвуулаа. Ах нь Солонгост, эгч нь Японд ажиллаж амьдардаг учраас бууриа сахиж үлдсэн айлын бага хүү. Амин хайртай аавын ээжийнхээ хамт.
Гэр бүл: Тэрбээр гурван хүүхдийн эцэг. Өнөр өтгөн ам бүлтэй нэгэн.
Нэр: Жүжигчин маань багадаа нэрнээсээ их ичдэг байжээ. Хүмүүс буруу сонсоод Эрдэнэзаяа, Эрдэнэцоо, Эрдэнэцоож гэж андуурдаг. Харин найзууд нь ихэвчлэн Заанаа гэж дуудна. Сүүлдээ тэр нь Зина болоод нэг хэсэг Зина хочтой байсан гэдэг шүү.
Эхнэр: Эхнэр Энх-Наран нь ХБКоллежид ардын хөгжмийн тэнхмийн эрхлэгч, хөгжимчин, багш мэргэжилтэй. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор бие биенээ сайн мэдэрдэг.
Анхны жүжиг: Маск продакшныг байгуулаад хамгийн анх “Бэр гуйсан нь”, “Гурван галзуу” жүжгээ тоглож байсан.
амт хүртсэн.
Шинэ жил: Хамтлагаараа ч, гэр бүлээрээ ч нижгэр тэмдэглэдэг баяр бол Шинэ жил. Дээрх зурган дээр Эрдэзаан, Баярмагнайгийн цаана сууж байна.
Хайр харуусал:Маск
продакшны анхны уран бүтээл ХАЙР ХАРУУСАЛ уран сайхны кино. Арван
жилийн сургуулиас эхлэн үерхэж бие биедээ дурласан хосууд болох Өлзий
Мандах гэгч хоёр залуугийн хувь тавилангийн талаар энэхүү кинонд
өгүүлсэн.
Дүр: Торомгор алаг нүдтэй нэгэн залуу хошин урлагт хөл тавьснаас хойш үзэгчид түүний бүтээсэн дүрийг ихэд сайшаах болсон. Том хөхтэй, үлэмж биетэй, нарийн хоолойтой эмэгтэй хүний дүрийг ч чадварлаг бүтээдэг.
Нөхөрлөл: Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын нөхөрлөл оюутан байхаасаа эхэлсэн гэдэг. Харин "Өнгөт инээд" хамтлагт ороод Баярмагнайтай нэгдсэн. Тэд бол "Тулгын гурван чулуу" шиг сайхан найзууд.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (40)