НАТО Сирийг химийн зэвсэг ашиглахгүй байхыг сануулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Олон улсын түрэмгийллийн эсрэг байгууллага НАТО өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулаад, хэрэглэсэн тохиодол гарвал олон улсын байгууллагын зүгээс хариу арга хэмжээ авах талаар мэдээлсэн байна.
НАТО-ийн анхааруулгыг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фох Расмуссен хийсэн байна. АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Андерс Фох Расмуссен “Вашингтонд Сирийг химийн зэвсэг ихээр бэлдэж байгаа талаарх мэдээлэл бий” хэмээн ярьсан байна.
Түүнийг энэ мэдэгдлийг хийж байх зуур Сирийн нийслэл Дамаск хотноо Башар Ал Ассадыг эсэргүүцсэн босогчид руу бөмбөг шидэж байсан байна.
Андерс Фох Расмуссен Брюссельд болсон Гадаад хэргийн сайдуудын уулзалтыг нээж үг хэлэхдээ “Химийн зэвсэг хэрэглэх нь дэлхийн аль ч үндэстний хувьд хориотой асуудал юм. Хэрвээ хэн нэгэн энэ аюултай зэвсгийг ашиглахад хүрвэл олон улсын байгууллагын зүгээс шууд хариу үйлдэл үзүүлнэ” хэмээсэн байна.

Д.Идэр