Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
8
Өдөртөө
-2
Шөнөдөө

Тендерээс төрсөн тэрбумтан гэх Ч.Хүрэлбаатарын тухай 24 баримт

2012 оны 12 сарын 10
    11.    Ч.Хүрэлбаатар 1968 оны гуравдугаар сарын 8-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн.
2.    Эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.
3.    1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү- эдийн засгийн дээд сургууль төгссөн.
4.    Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
5.    Тэрээр 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багшаар ажиллаж байгаад улмаар 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан байна.
6.     2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байв.
17.    2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одонгоор шагнагдсан.
8.    Орос, англи хэлтэй.
9.    Тэрээр улстөр, бизнесийнхний дунд «тен¬дерчин» хэмээн алдаршжээ.
10.    Түүнийг Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж, Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн гэдэг.
11.    Түлш, эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарт зарлагдсан ихэнх тендерийг өөрийн намын болон өөрийн нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэндээс хувь хүртэн төрөөс төрсөн тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн хэмээн хэвлэлээр бичжээ.
112.    Ч.Хүрэлбаатар АТГ-т хэд хэдэн удаа шалгагдаж байв. Тодруулбал, “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа өнгөрсөн оны тавдугаар сард Цагдан хорих төвд саатуулагдсанаасаа хойш долоо хоно¬гийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгс¬лийнхэнд хандаж захидал илгээ¬сэн юм. Тэгэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна гэж мэдэгдсэн.
13.    Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сард Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт нарыг шалгуулах гомдлоо нотлох баримтын хамт өгч дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч Нийслэлийн прокуророос хэргийг татан хянаад хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан юм.
14.    Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн тэднийг дахин АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байв.
15.    Түүнчлэн “Өглөөний сонин” түүнийг авлига авсан хэмээн АТГ-т шалгуулахаар өгч байсан билээ.
116.    Харин тэрээр “Өглөөний сонин”-д гарсан  “Увс аймгийн  Засаг дарга Э.Цасчихэрийг золиосонд гаргасан, Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг 11 сая ам.доллараар Солонгосын төрийн өмчит компани болох “Кореан Коал” компанид зарсан, тус ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсан"  гэх нийтлэлийг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн үзэж, шүүхэд өгч байжээ.
17.    Харин хоёр шатны шүүхээс “Өглөөний сонин”-г Ч.Хүрэлбаатарын нэр төрд халдсан хэмээн шийдвэр гарч байв.
18.    Ч.Хүрэлбаатарыг өөрийн менежер Б.Заяабалыг ТӨХ-ны даргаар томилуулахын тулд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэдэг.
19.    Тэрээр 2012 оны УИХ-д сонгуульд Увс аймагт Б.Чойжилсүрэнгийн хамт нэр дэвшиж, ялалт байгуулан гишүүн болсон.
20.    Гэвч тэднийг иргэдэд мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдан авсан хэмээн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.
21.    Тодруулбал, УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бие төлөөлөгч болох Увс  аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Лхагва, Т.Гансүх нарт  шүүхээс торгуулийн ял ногдуулсан.
22.    Мөн туслах Я.Баттогтох, Ш.Чинбат нарыг сонгууль будлиантуулж, төрийн эрх 1мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутган өнөөдөр шүүх юм.
23.    Энэ бүхэнд Ч.Хүрэлбаатар “Би УИХ-ын  гишүүний хувьд гурван туслахтай. Нэг нь Увс аймгийн Улаангом хотод байдаг Чимэддорж гэдэг залуу, нөгөө нь Өмнөговь сумд байдаг Батцогт гэдэг хүн бий.  Гурав дахь нь хотод байдаг. Энэ гурван туслахтай маань холбоотой ямар ч асуудал байхгүй. Бас л гаргачихсан шийдвэрийг өөр болгоод ярьж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хэн гэдгийг тааж ядаад байх зүйлгүй. Харин би хэн ингэж бичүүлээд байгаа вэ гэдгийг огтхон  мөшгөж хөөцөлдөхгүй байгаа. Үнэн юм үнэнээрээ шийдэгдэж, нэг өдөр цэг тавина гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байв.
24.    Нэгэнт туслахуудынх нь гэм буруутай нотлогдож эхэлж байгаа учраас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-аас эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн. Гэвч Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс нэр дэвшигчдийг эргүүлэх, татах нэрийн жагсаалтаас хасах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан юм.
Б.Золбоо

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 6
  • 3
  • 29
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан