Гурван шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдоод буй МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Нэгэнт гэм буруутай нь шүүхээс нотлогдсон учир түүнийг хорих ангид хуваарилана. Гэхдээ ялыг тогтоол гардуулсаны дараа хуваарилах юм. Харин тэрээр ялын тогтоолоо одоо хүртэл гардаж аваагүй байгаа юм байна. Хуулиндаа шүүхийн шийдвэр гарснаас ажлын 14 хоногт багтаан ялын тогтоолыг гардуулдаг. Тэгэхээр Н.Энхбаярын ялын тогтоолыг Улсын дээд шүүхээс энэ сарын 27-ны дотор гардуулах юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар дөрвөн жилийн хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүхээс түүнд холбогдох хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, дөрвөн жилийн хорих ялыг 2.6 жил болгон өөрчилсөн билээ. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаад байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1125)