Өчигдөр өглөөний 07.40 цагт МИАТ-ын ОM136 онгоцоор Улаанбаатар хотод ирэх байсан 15 зорчигч Москва хотын "Шереметьево" олон улсын нисэх буудалд саатаад байгаа. Оюутнуудыг даац хэтэрсэн гэсэн шалтгаанаар ийнхүү саатуулсан байна. Тэнд Берлин хот болон бусад олон орноос ирсэн 15 оюутан байсан бөгөөд бусад зорчигчдыг суулгаад зөвхөн оюутнуудыг ялгаж үлдээсэн гэлээ. МИАТ-ын төлөөлөгч Энхтүвшин тэдэнд "Монголд цаг агаар муу байгаа тул та нарыг суулгахгүй" гэсэн ч дараа нь "Нисэх онгоцны даац хэтэрсэн. Та нар хөнгөлттэй билеттэй учраас түр хүлээж бай" гэжээ. Харин тэдгээр оюутнууд зарим нь л хөнгөлөлттэй тасалбартай байсан аж. Оюутнууд өөрсдийнх нь суудлыг зарах гэлээ гэж хэл ам гаргахад "Та нарын суудал хоосон байгаа" гээд онгоцонд суулгаагүй байна. Оюутнуудыг Сөүлээр дамжиж Улаанбаатар руу очих боломжтой.
Эдгээр оюутнуудтай холбоотой байгаа эх сурвалж "МИАТ-ынхан бусдыг нь оруулаад зөвхөн оюутнуудыг ялгаж үлдээж байгаа талаар тайлбар авмаар байна. Бүгдээрээ мөнгөө төлөөд тасалбар авсан адилхан зорчигчид. Гэтэл яагаад заавал оюутнуудыг ялгаж үлдээсэн бэ гэдэг хачирхалтай. Ер нь МИАТ ганц, нэгээрээ явж байгаа оюутнуудыг ялгаад үлдээчихдэг. Тэгээд оронд нь өөрсдийн таньдаг хүнээ нисгэх явдал удаа дараа, олон гардаг. Ганц нэгээрээ явдаг оюутнуудад янз бүрийг шалтаг хэлээд үлдээчихдэг. МИАТ ингэж оюутнуудын суудлыг дээрэмдэж байна. Оюутан гэдгээр ялгаварлаж, суудлыг нь дээрэмдэж байгаагаа МИАТ-ынхан албан ёсоор тайлбарлах хэрэгтэй" гэсэн юм.
Мөн Москвад саатаад байгаа оюутнуудын гэр бүлийнхэн МИАТ компаниас лавлахад "тэр хүн рүү ярь" гэж баахан утас дамжуулан өгч тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа гэлээ. Тэдгээр оюутнуудын олонхи нь Москвад амьдардаггүй тул хоол, байрлах газрын мөнгөө өөрсдөөсөө гаргаж байгаа аж. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

24tsag.mn
Сэтгэгдэл (14)