24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт
хошин урлагт тод мөр үлдээсэн нэгэн жүжигчнийг гэрэл зургуудынх нь хамт
урилаа. Энэ бол хошин урлагт нэртэй, мөртэй яваа Монгол улсын
гавъяат жүжигчин Луушааны Баттулга буюу Аглуу юм. Түүний амьдралыг товч өгүүлэх
гэрэл зургуудтай нь танилцана уу.
Дэлчгэр хүү: Аглуу
буюу Баттулга хэмээх нэрийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй биз. Аглуу
1975 оны 11 дүгээр сарын 6-нд төрсөн. 37 насных нь төрсөн өдрөөр эхнэр
нь түүнд үнэртэй ус, зангиа бэлэглэсэн гэсэн шүү. Багын л сэргэлэн,
гялалзсан, гялтганасан, сахилгагүй нөхөр байсан байсан болохоор энэ
зангаа даган жүжигчин
болох нь тодорхой байсан гэж хэлж болно.
“Авъяас”: Дунд сургуулиа төгсөөд /Оюуны ундраа цогцолбор/ жүжигчин
болохоор сэтгэл шулуудан СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөв. Төрөлхийн авъяас болохоор тэнцэх нь тэр.
Хожмын алдарт жүжигчний алдрын эхлэл эндээс үүдэлтэй. Оюутан байхдаа Аглуу царайлаг басч үгүй туранхай байсан болохоор үргэлж охидын анхаарлын төвд байсан гэдэг. Одоогоор бол “star” юм даа.
Оюутан насны дурсамж: "Х
түц" продакшныхан найрын ширээний ард. Голд нь МУГЖ, дуучин
Жаргалсайхан сууж байх юм. Басхүү жаахан халаалттай. Аглуугийн найзуудын
дотор жүжигчин, дуучин мөн бизнесийн салбарт хүч сорьж яваа хүмүүс ч
байдаг. СУИС-ийн жүжигчний ангийн анд нөхөд нь 25-р суваг телевизийн
"Миний муу сайн найзууд" нэвтрүүлгийн үеэр тайзан дээрээс "СУИС-д сурч
байхад Аглуугийн гэр сургуультай хамгийн ойрхон байсан болохоор түүнийг
пирожкины мөнгөнд гэр лүү нь гүйлгэдэг байлаа. Миний найз ээж ааваасаа
зээлээд өгөөч гээд л шалдаг байв. Хоёр буурай минь биднийг мөн ч их
эрхлүүлсэн дээ. Одоо тэд минь тэнгэрийн оронд морилж, хүүгээ сайн сайхан
яваад баярлаж суугаа биз ээ" гэж ярьж байсан юм.
Тэр уйлав: "Миний
муу сайн найзууд" нэвтрүүлгийн үеэр Аглуугийн муу сайн найзууд түүнийг
уйлуулав. Уйлсаныг бүү асуу гэдэг ч түүний найзууд бурханы оронд
морилсон аав ээжийг нь дурсаж Аглууг эхэр татан уйлуулсан нь энэ. Амьдралын
туршид хэзээ ч сэтгэлээс гарахгүй ээж, аавын тухай дурсамж хамгийн
нандин зүйл гэдгийг энэ л агшин харуулж байлаа.
25 жил: Монголын
хошин урлагт тасралтгүй 25 жил хөдөлмөрсөн түүнийг энэ зурган дээрх
марзагналаас өөр дүр төрхөөр бид төсөөлж чадах болов уу. Амьдрал бол
хүүрнэж дуусашгүй баян, тааж хэлэх аргагүй сонин хачнаар дүүрэн хөлөг
онгоц гэлтэй. Үүнтэй адилаар Аглуу 25 жилийн хугацаанд кино, драм,
жүжгийн олон дүрд тоглож монголчуудын хайртай жүжигчин болж чаджээ.
Олон янзын дүр: Нярай
хүүхэд, муу сурлагатан, согтуу нөхөр, сайн хань, жентльмен залуу,
бүтэлгүй захирал, халамжит эцэг гээд олон хөгжилтэй дүрээр энэ жүжигчин
бидний сэтгэлд хамгийн ойр байдаг билээ. Тэр хамгийн сүүлд "Ану хатан"
киноны Ану хатны аав хошуудын Очирт сэцэн ханы дүрд тоглосон
.
"Х түц":
Хошин урлагийн "Х түц" продакшныг Аглуу, Одончимэг, Ононгүйгээр
төсөөлшгүй. Үргэлж залуу шинэ үеэр цусаа сэлбэдэг тус хамтлагийн чухам
"Хүн инээлгэдэг" гэх чухал ажлыг энэ гурав л чиглүүлж, залж, удирдаж
гардан хийдэг гэлтэй. Аглуу тус продакшнд ороод 10 гаран жилийг үджээ.
Эхнэр:
Аглуу өөрийгөө зургаан хүүхдийн баян аав хэмээн тодорхойлсон нь хувийн
амьдралынх нь баялаг, баян намтар түүхийн нэгээхэн хэсэг. Анхны эхнэр
В.Уянга нь түүнд хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн бол одоогийн эхнэр
Н.Оюунчимэг нь авьяаслаг жүжигчинтэй дөч хэвийсэн насанд нь учирсан. Тэд хоёр
охинтой. Өмнөх амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз
жаргалтай гэр бүлүүдийн нэг. Харин түүний хамгийн том хүүг Дорнодод
амьдардаг гэж хэвлэлээр хэлж, ярьж, бичдэг.
“Титэм”: Аглуугийн гавьяат цолны найран дээр. Хошин урлагийн ханхүүд хэн титэм гардуулах вэ? Мэдээж хошин урлагийн загалмайлсан эцэг Б.Батзаяа.
МУГЖ цол: Өнгөрсөн жилийн ойн баярууд давхацсан наадмын босгон дээр Аглуу МУГЖ цолоор энгэрээ мялаалгалаа. Урлагт 24 жил зүтгэсэн хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж (Ерөнхийлөгчийн зарлигт чухам ингэж бичсэн байдаг) "Нүдээ олсон" шагнал хэмээн үзэх нэгэн байхад ах нарыгаа аваагүй байхад түрүүлээд авчихдаг "Азтай аавын хүү юм" гэх хүмүүс ч байсан юм.
“Титэм”: Аглуугийн гавьяат цолны найран дээр. Хошин урлагийн ханхүүд хэн титэм гардуулах вэ? Мэдээж хошин урлагийн загалмайлсан эцэг Б.Батзаяа.
Уяач: Түүнийг
ойрноос морь уяж хөдөө гарах сонирхолтой болсон гэж хэвлэлээр бичиж
байгаа. Тэрээр найз нөхдийн бэлэглэсэн, үнэ хаян худалдаж авсан гээд
хэд хэдэн хурдан морио наадамд сойж уралдуулдаг болоод байгаа.
Дүрэм зөрчсөн нь: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тогтоол гарган, машины дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах болсон нь Аглууг "хууль зөрчдөг" гэж хэлүүлэхэд хүргэв. Машиныхаа дугаарыг сольж байхыг харсан нэгэн түүний зургийг авч баталгаажуулан "facebook" хуудсаар цацжээ. Аглуу
“Манай хадам эгч 6089 УНГ дугаартай машин барьдаг. Харин би
Landcruser-200 6262 УБС дугаартай машин барьдаг. Хадам эгчийнхээ машины
дугаарыг хийж өгч байсан” хэмээн тайлбарласан юм.
Өөрийнх нь хэлсэн үг: "Найз
гэж найз л байх ёстой. Худлаа далдганаж, идэж, уухын төлөө явдаг хүн
найз байж чадахгүй. Би найзууддаа хэлдэг юм. Би та нарыг жаргах цагт
хамт байж чадахгүй ч зовлон тохиолдвол хамгийн түрүүнд очих болно".
24tsag.m
Сэтгэгдэл (90)