Шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнээ орж, тэр л өдрийг хүн бүхэн хүлээнэ. Гагцхүү энэ л өдрүүдэд урлаг соёлынхон маань албан байгууллагуудын шинэ жилд уригдан баяр дээр нь баяр нэмдэг. Тэгвэл энэ жил хамтлаг дуучдын ханш ялимгүй өссөн ч байгууллагууд дуртай дуучид, уран бүтээлчдээ урьсаар байгаа юм. Түрүү түрүүчийнхээ мэдээллээр та бүхэнд "Sweetymotion", “Outlaw”,
“А
sound”, “Мотив”
зэрэг хамтлагийн шинэ жилээр дуугаа хэдээр үнэлж байгааг хүргэсэн бол энэ удаад "Киви", "Гурван охин" хамтлагийнхны шинэ жилийн арга хэмжээнд оролцохдоо нэг дуугаа хэдэн төгрөгөөр дуулах болсныг хүргье. -“Киви”
хамтлагийн хувьд хоёр дууг 2.000.000 төгрөгөөр дуулах бол "Гурван охин" гурван дууг 2.500.000 мянгаар дуулж байгаа аж. Тун удахгүй хамтлаг дуучдын үнэ ханшийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)