Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони хуучин эхнэр Вероника
Лариод өдөрт 100 мянган евро төлөх ёстой болж байна. “Коррьере делла
сера” сонинд бичсэнээс үзвэл, сард гурван сая евро төлж байх шийдвэр
гаргасан Милан хотын шүүх гурван жил үргэлжилсэн гэр бүл салах хуралд
ийнхүү цэг тавьжээ.
Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони хуучин эхнэр Вероника Лариод өдөрт 100 мянган евро төлөх ёстой болж байна. “Коррьере делла сера” сонинд бичсэнээс үзвэл, сард гурван сая евро төлж байх шийдвэр гаргасан Милан хотын шүүх гурван жил үргэлжилсэн гэр бүл салах хуралд ийнхүү цэг тавьжээ.
Уг сонинд тайлбарласнаар, энэ “тэтгэлэг” нь Берлусконийн гурван хүүхдийг төрүүлсэн 22 жилийн хамтын амьдралын хугацаандаа дассан тэр аж төрөх хэв маягаа хадгалах боломжийг хатагтай Лариод олгох ажээ. Ер нь жүжигчин байсан энэ эмэгтэй болон улс төрч хоёрын харилцаа 30 жил үргэлжилсэн юм. Хань нь залуу бүсгүйчүүдэд нугасгүйд гомдсон Ларио салах санаачлагыг анх гаргасан байна.
Хуучин эхнэр, нөхөр хоёр санхүүгийн асуудлаар зөвшилд хүрч чадахгүй байснаас болоод гэр бүл салах ажиллагаа ийнхүү сунжирчээ. Ларио Италийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравт бичигддэг тэрбумтан хуучин нөхрөөсөө жилд 36 сая евро шаардаж байсан байна. Берлускони сард 300 мянга гаруй евро төлөхийг ч зөвшөөрдөггүй ажээ. Тийнхүү хамтран амьдарсан хугацаа болон “сэтгэл санааны хохирлыг” харгалзан шүүх Лариогийн талд шийдвэр гаргасан байна.
Берлусконид “гэр бүлийн үүр” болох Монцей хотын дэргэдэх 78 сая еврогийн өртөгтэй Макериогийн харш үлджээ. Тэр бас Милан хотын ойролцоохи Аркор, Сардини арал дахь шилтгээн, түүний Сэтгэлгээний их сургууль нээсэн Лезо дахь Жернеттогийн шилтгээн байдаг байна.
Гэвч ерөнхий сайдад зургаа дахь удаагаа нэрээ дэвшүүлж байгаа 76 настай Берлускони одоо өөрийгөө бүрэн чөлөөт иргэн хэмээн үзэж болно. Тэр өөрөөсөө 48 насаар дүү шинэ бүсгүйтэй болсон гэдгээ саяхан албан ёсоор зарласан юм. Франческа гэдэг энэ эмэгтэй нь түүний сонгуулийн өмнөх кампанид ажилд оролцож байгааг эндхийн ажиглагчид үгүйсгэхгүй байна.