Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд зах болон томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тухайлбал, олон улсын “Нарантуул” худалдааны төв өнөөдөр 8.00-19.00 цагийн хооронд ажиллах бол “Нарантуул-2” амрах юм байна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв 11.00-18.00, “Өгөөмөр” зах 10.00-17.00, “Хархорин” зах 11.00-20.00, “Хүчит шонхор” зах 6.00-18.00, “Барс” худалдааны төв 8.30-19.00, “Шөнийн зах” 11.00-00.00 хүртэл ажиллах аж. Харин нэгдүгээр сарын нэгэн болон хоёрны өдөр амрах юм байна. Мөн "Мишээл экспо" төв 10.30-17.00 цаг хүртэл ажиллана.
Сэтгэгдэл (5)