У.Хүрэлсүхийг, Я.Содбаатарыг МАСЗХ-г удирддаг байхад ˝Алтан сарнай˝ гэж
өнгөтэй, өөдтэй, шударга сайхан цэнгүүн байлаа. Нүдээ олсон шагнал
байсан юм. Эдгээр эрхэмүүд холдохын хирээр энэ шагналын утга учир улам л
алдагдаж эхэллээ. Өнгөрсөн жилийн ˝Алтан сарнай˝ хүртсэн ˝B˝ телевизийн
гүйцэтгэх захирал Баянжаргал гэгч нь хөрөнгө оруулагчидаа зальдсан
хэргээр бөөн асуудал үүсгэж ажлаасаа халагдсан. Ардын намын ˝Алтан
сарнай˝ ингэж л цэцэглэдэг! Ийм л хүмүүсийг олж өгдөг юм шиг сэтгэгдлийг
тухайн үед төрүүлж билээ.
У.Хүрэлсүхийг, Я.Содбаатарыг МАСЗХ-г удирддаг байхад ˝Алтан сарнай˝ гэж өнгөтэй, өөдтэй, шударга сайхан цэнгүүн байлаа. Нүдээ олсон шагнал байсан юм. Эдгээр эрхэмүүд холдохын хирээр энэ шагналын утга учир улам л алдагдаж эхэллээ. Өнгөрсөн жилийн ˝Алтан сарнай˝ хүртсэн ˝B˝ телевизийн гүйцэтгэх захирал Баянжаргал гэгч нь хөрөнгө оруулагчидаа зальдсан хэргээр бөөн асуудал үүсгэж ажлаасаа халагдсан. Ардын намын ˝Алтан сарнай˝ ингэж л цэцэглэдэг! Ийм л хүмүүсийг олж өгдөг юм шиг сэтгэгдлийг тухайн үед төрүүлж билээ.
Тэгтэл энэ жилийнх ч бүр утгаа алдлаа. Он жил өнгөрөх тусам ˝Алтан сарнай˝ Хулхи сарнай болох шинжтэй. Энэ жилийн шинжлэх ухаан, техникийн салбарын ˝Алтан сарнай˝-н эзнээр Ч.Лодойравсал гэгч тодорчээ. Түүнийг МҮОНТ-ээр “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн шүүгчээр үр бүтээлтэй ажилласан, “ABU ROBOCON” тэмцээнд оюутнуудаа амжилттай оролцуулдаг, 28 насандаа маш ховор салбараар доктор хамгаалсан гэж үзээд энэ шагналыг олгосон гэж үзжээ. МАН-ынхан шинжлэх ухаан, технологийн салбарыг ингэж л дорд үзэж доромжилж байна. “Залуу зохион бүтээгч” тэмцээн байтугай ордон байлаа шүү дээ. Нэг тэмцээнийг шүүсэн гэж шагнал олгох нь бараг л онигоо юм даа. “ABU ROBOCON” хэмээх тэмцээнд МУИС-ийнхан гэхээсээ илүү ШУТИС-ийнхан илүү амжилттай оролцдогийг ард түмэн мэднэ. 28 байтугай түүнээс залуудаа доктор хамгаалсан хүн монголоор л дүүрэн бий шүү дээ.
Харин түүний оронд энэ шагналыг дэлхий дахиныг шуугиулсан Б.Баасансүрэн гэх эрдэмтэнд өгсөн бол нүдээ олох байлаа. Энэ хүн Монголын уламжлалт анагаах ухааны ид шидийг дэлхий дахинд харуулж үргүйдлийг эмчлэх шинэ жорийг нээсэн юм. Одоо түүний ажлын үүдэнд дэлхийн баячууд оочирлодог болсон талаар олон улсын хэвлэлүүд бичээстэй. Тийм ч учраас энэ эрхэм “Уламжлалт анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн”-ээр Ази тивээс анх удаа шалгарсан билээ.
Эсвэл Японы нэгэн их сургуульд хүний дархлал судлалаар судалгаа хийж, шинэ нээлт хийсэн Монгол залууд өгсөн ч гайхах юмгүй. Бүр байг гэхэд энэ жилийн Төрийн шагнал хүртсэн залуу эрдэмтэн Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт өгсөн ч нүдээ олсон үнэлэмж болно. Эдгээр эрдэмтэн залуус барууны нэр хүндтэй их сургуульд уригдан багшилж, математикийн шинжлэх ухаанд шинэ нээлт хийж, эрдэмтэн бүхний мөрөөдөл болсон алдарт “Шпрингер” сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн гээд дурдах нь телевизийн нэвтрүүлэг шүүсэн, 28 насандаа доктор болсон гэдэг гунигтай үндэслэлийн дэргэд өөр л сонсогдоно доо. Даан чиг МАН-ынханы үнэлэмж өөр болсон юм шиг байна.
МАН-ын нүд орой дээр гаргасан дараагийн ˝Алтан сарнай˝-н эзэн нь Б.Сүхболд. Твиттерчдээс өөр хүн бараг үл мэдэх энэ эрхмийг шалгаруулсан үндэслэл нь үнэхээр инээдтэй. “Улаанбаатар хотын өнгө үзэмж, орчинг сайжруулах, агаарыг цэвэр байлгах зорилгоор жиргээчдийг нэгтгэн уриалж “Жиргээчдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг”-г Төв шуудангийн өмнө байгуулжээ. Түүний энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж буйг онцлон “АЛТАН САРНАЙ-2012 оны тэргүүн наадамд дэвшүүлсэн” гэж МАН-ын залуус онцолжээ. Арай тоглоогүй байлтай. Ийм л юм хийсэн хүнийг шагнадаг гэхээр инээд ч хүрэх шиг. Эсвэл ард түмнээр даажигнаад ч байгаа юм болов уу. Энэ нь тэгээд энэрэнгүй үйлс юм гэнэ дээ. Үүний оронд хүүхдээ зоддог хөршийнхөө гэрт дайран орж цагдаа дуудаж хүний амь нас аварсан сэтгүүлч бүсгүй арай л илүү жин дарна л даа. Үнэхээр энэрэнгүй үйлс ярьж байгаа бол шүү дээ.
Энэ жилийн спортын салбарын ˝Алтан сарнай˝-н эзнээр Х.Хатанбаатар тодорчээ. Түүнийг оюун ухааны академийг үүсгэн байгуулсан, дэлхийн оюун ухааны хошой аварга гэж энэхүү шагналыг өгчээ. МАН-ынхан таван тивийн өмнө төрийн далбаагаа мандуулсан олимпийн хос медальтнаас илүү оюун ухааны академи хэмээх байгууллагын аврага залууг илүүд үздэгийг ард түмэн харлаа.
˝Алтан сарнай˝-н ээлжит эзэн буюу дэлхийн монгол хүнээр Ө.Батбаярыг тодруулжээ. Дэлхийн 160 гаруй орны залуусыг нэгтсэн JCI байгууллагын ерөнхий санхүүч, 2010 онд тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон, 2012 онд дэлхийн залуу удирдагчдын бодлого тодорхойлогч гэж үнэлжээ. Түүнийг дэлхийд ямар бодлого тодорхойлсныг захын монгол хүнээс асуухад мэдэхгүй. Гадаадад байгаа монголчууд ч танихгүй байж мэднэ. Эсвэл хөөрхийг дэлхийн бодлого тодорхойлогч гэж доромжилж явуулсан ч байж мэднэ гэж ярилцах хүмүүс байна. Харин түүний оронд мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга болсон Д.Бямбадорж Монголыг арай л илүү сурталчилсан болов уу даа.
Гэхдээ энэ жилийн ˝Алтан сарнай˝-н эзэд бүгдээрээ инээдтэй байсангүй. Нүдээ олсон нь ч байсан. Дуучин Б.Амархүү, Номингийн Ш.Баярсайхан, УИХ-ын гишүүн д.Оюунхорол гурвыг үгүйсгэх хэрэггүй байх. Б.Амархүү бол Монголын залуусын үлгэр дууриал болж эхэлсэн хүн. Ш.Баярсайханы хийсэн бүтээсэн бүхий нүдэн дээр ил байдгаас гадна улсад төлж байгаа татвар хураамжийг нь бодоход хэн ч арай ч дээ гэхгүй. Д.Оюунхорол бол цагтаа Н.Энхбаяртай У.Хүрэлсүх шиг авалцаад намаасаа хөөгдсөн хүн. Онцлог нь тэрбээр Н.Энхбаяр түүний эхнэр О.Цолмон хоёртой үзэл бодол нийлээгүйнхээ төлөө нэр дэвших эрхгүй болж, намаасаа хөөгдөж явсан түүхтэй. Тэр Д.Арвин шиг намаа орхиж яваагүй харин ч намаа ялагдал хүлээсэн үед нь гишүүнчлэлээ сэргээсэн. Тэгээд ч энэ жил МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдээс ганцаараа ялсанаас гадна эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, бүхий л салбарт эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэхийг хуульчилж өгсөн гэх том гавьяа түүнд ногдох байх. Тиймээс л ˝Алтан сарнай˝-дсан гэхэд шүүмжлэх эрхгүй.
Энэ жилийн ˝Алтан сарнай˝-н өөр нэг сонин гэвэл өмнөх шигээ сүртэй байгаагүй. Өмнө нь энэ намынхан эрх барьж байсан учраас МҮОНТ-ээр телевизээр хүртэл шууд дамжуулаад сүрийг үзүүлдэг байлаа. Бас намынх нь зарим лидерүүд ˝Алтан сарнай˝-даа ирээгүй нь нэгийг өгүүлнэ. Өөр нэг сонин гэвэл ˝Алтан сарнай˝-н зочид ˝Алтан сарнай˝-н эздийнхээ нэрийг сонсоод тун сэтгэл дундуур байсан гэж өнгөрсөн оны отгон наадмын зочин хуучилсан юм.
Ийнхүү МАН-ынхан ˝Алтан сарнай˝-н шалгаруулалтдаа анхаарахгүй бол арай л буруу тийшээгээ яваад эхэлснийг энэ удаагийнх нь нотолж өглөө дөө.

Д.Идэр
Сэтгэгдэл (1244)