24tsag.mn facelook-ийнхээ
зочноор дуу цөөтэй, дуунд хоббитой нэгэн жүжигчнийг хувийн гэрэл
зургуудынх нь хамт урин заллаа. Энэ бол "ТВ коктейл" хамтлагийн захирал
А.Өнөржаргал. Ингээд Сүхбаатар аймгийн сүйхээтэй хүү Өөскөгийн фото
түүхийг сонирхуулж байна.
Нэгнээ уншдаг найзууд: Оюутан болсон цагаасаа эхлээд л Цоомоо,
Энхбаяр, найруулагч Түшигээ дөрөв байнга л хамт. Бие биенийгээ бол одоо
маш сайн мэднэ, бараг уншдаг гэсэн шүү.
Сонгодог бүтээл: Жүжгийн
гол дүрд ажиллаж үзээгүй ч тэр чадсан. “Хоёр ертөнцийн буудал”
сонгодог уран бүтээлийг анх удаа тайзан дээрээс үзэгчиддээ хүргэсэн.
Хоттой танилцсан нь: 1996 оны намар Улаанбаатар хотод анх орж ирсэн жил. Тролэйбустай танилцсан нь...
Шоуднаа шоудна: Шоу цэнгээн бол Өөскөгийн өгөөш гэдэг үе байсан нь
лавтай. Сургуулиа төгсөөд юу хийхээ ч мэдэхгүй, ямар ч зорилгогүй явсан
үедээ их шоуддаг байсан гэдэг.
Байгалийн сайханд байнга аялна: Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, бага балчир насаа тэндээ үдсэн жүжигчин залуу маань төрсөн нутаг, төрөлх эх орныхоо байгалийн сайханд амрах дуртай.
Байгалийн сайханд байнга аялна: Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, бага балчир насаа тэндээ үдсэн жүжигчин залуу маань төрсөн нутаг, төрөлх эх орныхоо байгалийн сайханд амрах дуртай.
Бас л хобби: Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд. Хаана цэвэр агаар, цэлгэр тал, цэнгэг ус байна тийшээ л явахыг эрмэлздэг.
"Шинэ үе" продакшн:Тэрбээр их сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшинд дагалдан жүжигчинээр
ажиллаж байсан. Энэ үед л Аюуш, Цоомоо хоёртой санаа нийлж, нэвтрүүлэг
хийж эхэлсэн гэдэг.
“HOT чинжүү” ба “ТВ коктейль”:
Хоёр жил гаруй “HOT чинжүү”-г хийж байгаад 2005 онд Өөскө, Цоомоо,
Аюуш, Энхбаяр дөрөв нэвтрүүлгээ шинэчлэе гэж шийдээд “ТВ коктейль”
хамтлагаа байгуулж байжээ. Дээрх зураг бол бүх юм эхэлж байсан үемйг харуулна.
Эхлэл: Ёстой юмыг тэгээс нь эхэлнэ гэдэг шиг юу юу ч үгүй дөрвөн залуу
нийлж байсан гэдэг. Монтаж хийчихмээр байдаг компьютер нь байхгүй,
хамгийн муу камер ч байдаггүй л байж.
Гэр бүл: Их
сургуулиа төгсөөд “HOT чинжүү” хийж эхэлж байсан үедээ анх эхнэртэйгээ
танилцаж байжээ. Одоо 10 гаруй жил амьдарч байна.
Эхнэр: Түүний эхнэр Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.
Амин эрдэнэ: Өөскөгийн амин эрдэнэ болсон хүүхдүүд. Хүү, охин хоёртой. Бага охин нь 2012 онд төрсөн.Ууган хүү Ө.Итгэл нь охин дүүгээ халамжилж, харж асрахаар том болсон байгаа биз.
Үргэлж хамт Цоомоо:
"ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалд найз нөхдийн
бүхэл бүтэн арми бий. Тэр армийг хамтран жолоодогч нь түүний найз
Цоомоо.“Намрын синдром”: “TV Cocktail” хамтлаг таван жилийн
ойдоо зориулан “Намрын синдром” инээдмийн кино бүтээсэн. Гарсан даруйдаа залуусыг ч нэг хошууруулж өгсөн дөө.
Таксины жолооч:
2012 оны нэгдүгээр сарын 1-нд Оллоо телевизийн “Такси” шоунд оролцож
өөрийгөө ямархуу жолооч вэ гэдгээ үзэгч олондоо харуулсан.
Дүр болгоно нь хөгжилтэй: "Би
чамд хайртай 2" кинонд хөгжилтэй дүр бүтээсэн. Хошин урлагийн жүжигчин
учир бүтээсэн дүрүүд нь хөгжилтэй байдаг ч яг амьдрал дээр бүрэг дуугай
талруугаа хүн юм.
Хөтлөнө, дуулна: Сайн жүжигчин төдийгүй чадварлаг хөтлөгч, дуучин гэдгээ харуулж чадсан Өөскөгөөр байгууллагууд ямарваа нэг арга хэмжээгээ удирдуулж, хөтлүүлэх дуртай.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (18)