Хамгийн богино хугацаанд хамгийн
нөлөөтэй болж, залуусын дунд хамгийн ихээр хайрлагдах болсон дуучин А Cool-ийн амьдралын түүхийг фото зургаар нь хүргэж байна. А Cool анхны тоглолтоороо УБ паласын концертын их танхимыг дүүргэж чадсан чадварлаг дуучин юм. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ ч тэр бусдад үлгэрлэж чаддаг нэгэн. Ингээд Монгол залуусын үлгэр
дууриалал болж буй дуучны хувийн гэрэл зургийн цомгийг
эргүүлцгээе. 30 насны босгыг алхах гэж байгаа залуу хэн байж байгаад хэн болсонтой танилцана уу?
Бага нас: Хүсэл
мөрөөдлөөр дүүрэн Б.Анхбаяр хүү дөрвөн настайдаа ийм зураг даруулжээ. Бяцхан
Б.Анхбаяр аав ээжээс хайрласан нэрээ хожим дуучин А Сооl болгон өөрчилж
тэр нэрээрээ тайзан дээр зарлуулахаа энэ үед мэдэж байсан болов уу? Тэрээр уран бүтээлээ "Сool" байгаасай гэж бэлгэдэн А Сооl нэртэй болжээ.
Айлын ганц: Аав ээжийн ганц хүү. Төрсөн ах, эгч, дүүгийн аль нь ч түүнд байхгүй. Гэвч тэр хоосон орон зайгаа дуу хөгжмөөр л нөхдөг гэсэн.
Айлын ганц: Аав ээжийн ганц хүү. Төрсөн ах, эгч, дүүгийн аль нь ч түүнд байхгүй. Гэвч тэр хоосон орон зайгаа дуу хөгжмөөр л нөхдөг гэсэн.
Мөрөөдөл: Угаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Тиймээс СУИС-ийг төгссөн. Гэхдээ бүжигчний ангийг. Арван жилд байхын гоё моё бүжиглэдэг байсан гэдэг. Тухайн үед бусдын л адил дүрэмт хувцастай, бусдаас ялгарахгүй хүүхэд байсан. Гэвч хожим бусдаасаа цойлж гарсан юм.
Ээж: Дээрх зургаас хорь гаран жилийн дараа. Түүний эмээ бүжигчин байсан бол аав нь бөмбөр тоглодог, урлагийн их мэдрэмжтэй хүн байжээ. Тиймээс хүүд нь урлагийн хүн болох хүсэл сонирхол эрт төрсөн болов уу. Яагаад ч юм, долоо, наймдугаар ангиасаа л тэр дуучин болохоор зориглосон гэнэ.
1000 хүүхэд: 1000 хүүхдийн баяраар 1000 хүүхдийн хамтаар. А Сооl оюутан байхдаа найрамдал зусланд бүлгийн багш хийдэг байв. Тиймээс ч түүнд найрамдлын шавь нартайгаа авахуулсан зураг олон бий.
Нэг үеийхэн: Аа тэгээд л сайн харвал таних хүн олон харагдана. Эд бүгд нэг үеийхэн.
Их засагийнхан: Тэрээр Их засаг их сургуулийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Бас "Рояал HD" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг. Зарим хэвлэлд түүнийг олон талын авъяастай "Universal" залуу ч гэж бичсэн байдаг.
Нэг үеийхэн: Аа тэгээд л сайн харвал таних хүн олон харагдана. Эд бүгд нэг үеийхэн.
Фэн: А Cool Холливүүдийн алдарт жүжигчин Чаки Чанийн улаан фэн. Тэдэнд адил төстэй нэг чанар бий. А Сооl, Чаки Чан хоёр хоёулаа хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог.
Их засагийнхан: Тэрээр Их засаг их сургуулийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Бас "Рояал HD" телевизэд нэвтрүүлэг хөтөлдөг. Зарим хэвлэлд түүнийг олон талын авъяастай "Universal" залуу ч гэж бичсэн байдаг.
Зөөлөн хайр: Энэ дуу залуусыг ёстой “галзууруулсан” даа. Ингэж тэр олонд танигдаж өөрийн гэсэн фентэй болсон юм. Үргэлжлүүлээд тэр “Аниргүй итгэл”, “Энхрий”, “Хайртай бол эргэж хараарай” "Цэцэгчний хүслэн" зэрэг олон уянгын дуу гаргасан.
Сайн үйлс: Тэрээр хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож хөгшид, хүүхдүүдэд туслах сайн үйлсээрээ бусдад үлгэр дууриал үзүүлж чаддаг нэгэн. Тиймдээ ч түүнийг "Зөв хүн" гэж үнэлдэг. Шинэ жилээр айлуудаар явж хүүхдүүдэд бэлэг тараах үеэр энэ зургийг даруулжээ.
Бас жаахан шооч: Батаа гуай жаахан таргалаад байна уу үгүй юу. Харин тиймээ өөрийн мэдэлгүй л.
Сайн ах дүү: Тэр "Хар сарнай" хамтлагийн Маадайтай сайн ах дүүгийн барилдлагатай. Бас ганц хоёр дуу хамтарч дуулсан.
Өөрийнх нь хэлсэн үг: "Дуулаад л явна. A Cool би хорвоог уяртал дуулна аа".
Анхны тоглолт: А Сооl өнгөрсөн 11 дүгээр сард өөрийн анхны тоглолтоо "Зөөлөн хайр" нэртэйгээр UB паласын концертын их танхимд тоглолоо. Анхны тоглолтоороо 3000 хүний суудалтай UB паласыг дүүргэж чадсан цөөн дуучдын нэг. Тэрээр "Зөөлөн хайр" дуугаа аавдаа зориулж бичсэн гэдэг.
Хөдөлмөрч: Монголын хамгийн хөдөлмөрч залуусын нэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Хөдөлмөрч: Монголын хамгийн хөдөлмөрч залуусын нэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Бас жаахан шооч: Батаа гуай жаахан таргалаад байна уу үгүй юу. Харин тиймээ өөрийн мэдэлгүй л.
Сайн ах дүү: Тэр "Хар сарнай" хамтлагийн Маадайтай сайн ах дүүгийн барилдлагатай. Бас ганц хоёр дуу хамтарч дуулсан.
Өөрийнх нь хэлсэн үг: "Дуулаад л явна. A Cool би хорвоог уяртал дуулна аа".
24tsag.mn Т.Хулан
Сэтгэгдэл (23)