Зарлагдсан ханш USD 1896.38
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.06.04
9
Өдөртөө
2
Шөнөдөө

Долоон залууд хүчиндүүлсэн эмэгтэйг цагаан сарын өмнө бэр гуйх гэж байжээ

2013 оны 1 сарын 12
    1(95)Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод долоон залууд хүчиндүүлсэн 24 настай эмэгтэйг өнөөдөр Нийслэл хотод авчирч, шаардлагатай бүх нарийн шинжилгээнд хамруулахаар болоод буй. Учир нь яаралтай шинжилгээнд хамруулахгүй бол биеийн бүх гэмтэл, няцралт нь алга болж магадгүй хэмээн ар гэрийнхэн нь болгоомжилж байгаа юм байна.
    Хэдийгээр аймгийнхаа шүүх эмнэлэгт шаардлагатай бүх шинжилгээ өгч, гэмтлийн зэрэг тогтоолгосон ч хариу нь хараахан гараагүй байгаа аж. Мөн сэжигтэнүүдийн эцэг эхчүүд нь Сэлэнгэ аймагтаа нөлөөтэй хүмүүс бөгөөд хэргийг замхруулахаар ажиллаж байгаа хэмээн баттай эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн уг эмэгтэйг цагаан сарын өмнө бэр гуйхаар найз залуу нь бэлдэж байсан гэнэ. Гэвч ийм харамсалтай хэрэг гарчээ.
    Тэд хохирогч бүсгүйг аймгийн төвийн “Солонго”, “Цэцэг”, “Орхон” зочид буудлуудад гурван хоногийн турш хорьж, зодон, балмадаар хүчиндэж байсан аж. Мөн буудлаас буудлын хооронд архи уулган тасрааж авч явж байжээ. Тэдний нэг нь охиныг зүс мэддэг бөгөөд 16.00 цагийн үед дэлгүүрээс гарч явахад нь машиндаа хүчээр суулган авч явсан байна. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
Б.Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...