Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

Казахстан улс Гацуур мод гэдэг нэртэй иргэнээр бүл нэмэв

2013 оны 1 сарын 14
Энэ явдал Казахстанд болжээ. Райхоных гэдэг айл Монголоос энд шилжин ирсэн юм. Шилжин ирсэн айл маань шинэ хүнээ хүлээн Ерболат буюу жинхэнэ эр хүн гэсэн утгатай нэр өгөхөөр шийдсэн байв. Яг шинэ оны босгон дээр буюу 2013 он гарахаас цагийн өмнө Темиртау хотын төрөх эмнэлэгт Райхоны хүү төржээ. Гэвч шинэ хүний эмээ, өвөө хоёр нь Монголд шинэ жилээр гарсан хүүхдэд Ёолк гэдэг нэр өгдөг юм гэж зөрүүдлэсээр ээж аавынх нь зэхсэн Ерболат гэдэг нэрийг “унагаж” дөнгөв. Хүүхэддээ ийм нэр өгөх нь үгүй тул Казахстаны хэвлэлүүд энэ тухай их л хачирхан бичжээ.

 Тэр байтугай хотын захиргаа Гацуур нэртэй хүүд төрсний гэрчилгээ өгөхөөс цааргалсан ч ээж аав, эмээ өвөө нь эсэргүүцсээр Ёлка хүү төрд данслуулж чадсан байна. Мөнх ногоон гацуурын нэр хүүгийнх нь амьдралд амжилт дагуулах болно гэдэгт итгэлтэй байгаагаа залуу ээж аав сэтгүүлчдэд ярьсан байна.  Ийнхүү Казахстан улс Райханов Ёлка Раханович гэдэг шинэ иргэнтэй болов. Монголд мөн Баян-Өлгий аймгийн уугуул Шалмаагийн Ёолк буюу Ш.Гацуурмод гэдэг тун чиг нэртэй телевизийн хөтлөгч байдаг.

PhotoShare(4)

PhotoShare(4)

PhotoShare(4)

Гацуур мод ба түүний ээж. Фото зургийг Роберт Келлер.


Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан