Хөдөлмөрийн яамнаас мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд дадлагажих ажлыг нэмэгдүүлэх замаар үр дүнтэй сургалтын хөтөлбөр зохиожээ. Энэ хөтөлбөрийн дагуу ирэх сарын 1-нээс ажил олгогчийн захиалгаар богино хугацааны сургалт зохион байгуулахаар болсон байна.
Сургалтын эхний хоёр сарын хугацаанд 500-600 цаг мэргэжлийн хичээл үзнэ. Үүний дараа үргэлжлүүлэн сурах захиалга өгсөн компанид дадлага хийх байдлаар сургалтыг зохион байгуулах аж. Мэргэжил эзэмших таван сарын хугацаанд нэг суралцагч 190400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ ажилтан захиалсан компани сар бүр 65 мянган төгрөг яамнаас авах юм байна.
Энэхүү сургалтад 24-өөс дээш насны 3300 хүнийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 1000 гаруйхан хүн бүртгүүлээд байгаа аж.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (24)