Нийгмийн болохгүй, бүтэхгүй бүхнийг хатуу ширүүн үгээрээ
шулуун шударгаар шүүмжилчихдэг реппер залууг "Gee" гэдэг. Бацкаан
байхдаа тэрбээр "Тоглоомонд хожигч" гэдэг хамтлагт дуулдаг байжээ. ТЭр үедээ төдийлөн нэрд гарч чадаагүй байсан ч одоо бол
түүнийг танихгүй гэж үгүй. Ингээд реппер Gee буюу Мөнх-Эрдэний
хувийн гэрэл зургийн цомгийг эргүүлцгээе.
1996 онд Толгойтод: Тэр бол "G" хорооллынх. Түүнийгээ хэнээс ч нуудаггүй. Харин ч уран бүтээлдээ тусгаж өгдөг.
Нэрд гараагүй Мөнх-Эрдэнэ: Бацкаан байхдаа тэрбээр "Тоглоомонд хожигч" гэдэг хамтлагт дуулдаг байжээ.
Дээл өмссөн Gee: Тэр үндсэрхэг үзэлтэй. Тиймээс Монголынхоо үндэсний баяр болох цагаан сараар дээлээ өмсдөг. Зурган дээрх хүмүүс бол түүний ээж, ах хоёр.
Тайлбаргүй зураг: Түүнд өргөн өмд, чөлөөт хувцаснаас гадна дээл зохидог. Тэгвэл дээрх зурган дээр костюм өмссөн байна. Бас л зохиж байна. Харин зургаараа юуг илэрхийлэх гэснээ тайлбарлаагүй.
Спортын хорхойтон: Үүнээс цааш түүний сонирхолуудаас цухас дурдъя. Спортын хорхойтон. Сагс тоглох, хөлбөмбөг үзэх гээд л...
Фитнесс клуб:Энэ л сонирхлоосоо болж фитнесс клуб нээсэн. Gee-гийн фитнесс хямдхан, цэвэр цэмцгэр гэсэн.
Үнэнч анд: Бас л хобби. Нохой бол түүний үнэнч анд. Нохойг сонирхолоо болгож, анд нөхрөө болгож чадсан хүн бол Gee.
Шивээс: Gee-г тодотгодог бас илэрхийлдэг нэг зүйл бол шивээс. Түүний биен дээрх бүх шивээсүүд утга учиртай.
Дота тоглогч: Дота тоглоомын улаан фен. Цаг, зав гарвал хааяа нэг тоглочихно. Гэхдээ өдөр, шөнөгүй нойр хоолноос гарч тоглодог "Number one" тоглогч биш.
Хүүхдүүд: Хүүхдүүд бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Gee-д дургүй хүүхэд гэж байхгүй. Gee-гийн ихэнх фенүүд хүүхдүүд гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Хүмүүнлэгийн үйлстэн:Хойч үе болсон бяцхан хүүхдүүдэд үргэлж хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Асрамжийн газар, цэцэрлэг, зуслангууд гээд хорихоор хүртэл очиж "дэм" өгөхийг хичээдэг.
Обама стайль: Бэлэг өгөхдөө гол нь биш. Нэг өдрийг ч гэсэн тэдэнтэй хөгжилдөж, баяр баяслыг мэдрүүлдэг.
Амьдаа: Ирээдүйн реппер Gee. Мөнх-Эрдэнэ гэдэг нэртэй бяцхан реппер.
Үлгэр дуурайлал: Түүнээс үлгэр дуурайлал авдаг залуус олон. Шивээсийг нь хүртэл дуурайсан залуу байдаг аж.
21 мянгадаа ойчирлоод л зогсож байдаг: Баян айлын хүүхдүүд шиг элдэв зүйлээ гайхуулж явдаггүй үнэнч шударга зантай залуу гэж түүнийг үнэлэх үнэнч фенүүд олон. Монголоо гэсэн сэтгэлтэй, оддын өвчин тусаагүй реппер залуу маань төрөөс олгосон 21 мянгаа хүртэл хэнэг ч үгүй ойчирлоод авдаг.
Пи, Ла: Эцэст нь гэж хэлэхэд түүний талаар цөөхөн хэдэн сөрөг мэдээлэл байдгаас Пи, Ла гэдэг үгийг одоо ч гэсэн хэлдэгт оршино.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)