Жүдочин: Тэрээр боксоос өмнө хоёр жил гаруй жүдо бөхийн
спортоор хичээллэсэн ч амжилт гаргаагүй гэдэг. Хорин хэдхэн кг жинтэй Н.Төгсцогт
тухайн үед бэлтгэлдээ нэг их очдоггүй тэмцээн болохоор л очдог байсан гэдэг. Жүдо бол түүний амжилт гаргах спорт биш гэдгийг хожим тэр ухаарсан биз. Энэ зургийг нилээн олон жилийн өмнө спортын төв ордны дэргэд татуулжээ.
Шархадны хүү: МУГТ, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт нар бол хотын захын хороолол болох Шархадны 79-р сургуулийн төгсөгчид. Түүний бахархал бол Э.Бадар-Ууган ба багш нар нь юм. Залуу боксчин маань 2006 оноос хойш босксоор хичээллэж эхэлсэн ч хамгийн богино хугацаанд түүхэн амжилт гаргасан цөөхөн тамирчдын нэг болж чаджээ.
Бөртэ Чонын эзэн: 2012 оны
оны онцлох тамирчин боллоо. “Алдар” спорт хорооноос гараагаа эхэлж Хангарьдад харъяалагддаг
тэрээр одоо Монгол Улсын
гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, оюутны
дэлхийн аварга болжээ.
Гэхдээ: Н.Төгсцогт харьцангуй залуугаараа тив дэлхийн нэр хүндтэй тэмцээнээс алт мөнгөн медалийг алдар нэрийн хамт шүүрсэн ч их зан сууж оодорсонгүй ээ. Тэр ах дүүс, элэг нэгт монголчууддаа үргэлж хүндэтгэл үзүүлж явдаг нэгэн. Тиймдээ ч түүнийг "Зан ааш нь эвдэрээгүй хүүхдээрээ зөв хүн болон төлөвшиж байгаа хүү" хүмүүс ярьдаг юм.
Цуглуулга: Тэмцээнд орох бүрдээ авдаг эрхийн үнэмлэхээ цуглуулах нь түүний хобби. Тэр чөлөөтэй хувцаслах дуртай. Бариу ажил хэрэгч хувцсанд маш дургүй. Үүнээс хойшхи зурган дээр тэр чөлөөтэй хувцастай гарна.
Хобби: Боскчид заримдаа бие халаалтаа сагс тоглож эхэлдэг. Бас гавьяат маань хөлбөмбөг тоглох дуртай. Хэрэв боксчин болоогүй бол хөл бөмбөгчин болох ч байж магадгүй. Тэрээр энэ спортоор дагнаагүй ч гэсэн сургуулийнхаа аварга болж байсан удаатай.
Аялал: Түүнд дэлхийн олон орноос хамгийн ихээр таалагдсан нь Английн Лондон. Учир нь энэ л хотоос хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадмаас медаль авсан шүү дээ.
Царайлаг охин: Залуу хүн л болсон хойно хааяа нэг дэггүйтнэ. Урт үс зүүж нүүрээ будан тод мэнгээр гоёсон Н.Төгсцогт яг л эмэгтэй хүн шиг харагдаж байгаа биз. Ард түмний хайртай хүү эмэгтэй хүний дүрд хувирсан нь найз охиндоо гэнэтийн бэлэг барих гэж гэнэ шүү. Энэхүү зургийг үзсэн зарим хүмүүс эр хүний нэр хүндийг унагалаа хэмээн зэмлэн байхад нөгөө хэсэгт нь ихээхэн хөгжилтэй санагдсан гэнэ. Түүний найз охин "Киви" хамтлагийн дуучин Укагийн дүү аж. Тэд үерхээд хоёр жил болжээ.
Ширүүн өрсөлдөгчид: Олимпод шилдгүүд л оролцоно. АНУ, ОХУ, Казахстан, Узбек, Их Британи гээд л түүний өрсөлдөгчид хөвөрнө. Гэсэн ч энэ бүх ялалтын дараа олимпийн мөнгөн медаль Монголынх болсон билээ. 52 кг жинд зодоглодог хүү өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээний тамирчин болж чаджээ.
Сэтгэл гонсгор: Нулимстай мөнгөн медаль. Алтан медалиас атгаад л алдсан. Олимпийн дараа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа " “Ёооё, юу болчихов оо” л гэж бодсон. Мөнгөн медалиа авчихаад зогсч байхад Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа.“Төрийн дуулал эгшиглэнэ” гээд англиар зарлах тэр мөч үнэхээр аймаар байсан. Тээр өндөрт, дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд... хэрвээ, хэрвээ гээд л... Дараа Кубын тамирчинтай дахиж таарах байлгүй. Тэр үед л нүдээд өгнө өө. Дараа заавал, заавал ялна гэж бодож байгаа" гэж дурджээ.
Үргэлжлэл: Н.Төгсцогт энэ жил дөнгөж 21 нас хүрч байна. Цаашид олон олон ялалтыг Монголын талд авчрах нас, хүч чадал, авьяас билэг түүнд байгаа. Нийслэл хотынхоо замыг засч янзалах энгийн хүсэлтэй хүүгийн амжилт хэрхэн үргэлжлэхийг дараа даргийн олимпийн наадмаас бид харах буй за.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)