Сирийн зохицуулалтанд иргэний дайнаас зайлсхийхийн тулд улс төрийн бүх
хүчнийхэн оролцох ёстой гэж ОХУ ерөнхий сайд Дмитрий Медведев үзсэн
талаар “CNN” мэдээлжээ.
Сирийн зохицуулалтанд иргэний дайнаас зайлсхийхийн тулд улс төрийн бүх хүчнийхэн оролцох ёстой гэж ОХУ ерөнхий сайд Дмитрий Медведев үзсэн талаар “CNN” мэдээлжээ.
Тэрбээр “CNN” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Яриа хэлэлцээрийн ширээний ард сүннитүүд, шиитүүд, алавитууд, друзууд болон христийнхэн бүгд суух ёстой юм. Зөвхөн ийм тохиолдолд л үндэсний бүрэн хэмжээний яриа хэлэлцээрийг зохицуулж болох юм” гэж хэлжээ.
Эс тэгвээс Сирид хэдэн арван жил иргэний дайн үргэлжилж болзошгүй гэж ерөнхий сайд үзжээ. Мөн тэрбээр одоогийн улс төрийн элитийг зэвсэгт мөргөлдөөний дүнд шахан зайлуулах нь байж боломгүй зүйл гэжээ. Дэлхийн олон нийтийн зорилго бол талуудыг яриа хэлэлцээрийн ширээний ард суулгахад оршино гэж Медведев дүгнэсэн байна.

Д.Идэр