Төгсөлт: 1999 онд сургуулиа төгслөө. Төгсөлтын жүжгээ тавьсаны дараа патиараа татуулжээ.
Арай өндөр: Жүжигчин Эби, Ялалт, Навчаа, Амараа нар. Мөн ч залуухан байж дээ. Амараа үеийнхнээсээ арай өндөр.
Анхны кино: Б.Бадар- Ууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр” кинонд анх тоглсон гэж ярьдаг ч түүнээс өмнө ангийн нөхөдтэйгээ нийлэн
“Дурлалд тавтай морил” хэмээх инээдмийн кинонд тоглож байсан. Гэсэн ч
тэр киногоо дэлгэцэнд
гаргалгүй “хав дарсан” гэдэг. Тэрбээр энэ тухайд “Өө, тэгж онигоо болоод
яахав ээ. Битгий гаргаарай” гэж анхны киноноосоо ичсэн гэдэг.
Ээж: Б.Амарсайханы хайртай ээж. Тэр ээжтэйгээ дэндүү адилхан.
Реклам: “Намайг Амараа гэдэг” гэж эхэлдэг реклам нь монголчуудад ихээхэн таалагдаж, хуулах нь хуулж, дуурайх нь дуурайж байв. Тэр жүжигчний мэргэжлийнхээ хажуугаар реклам сурталчилгаа, PR маркетингийн компанийг амжилттай удирдаж явна.
Сайхан монгол эр: Сэтгүүлчдийн хараанаас зүгээр салахаа больсон жүжигчин залуу ярилцлага бүрдээ “Би их царайлаг” гэж ярьдаг. Үнэхээр ч түүнийг монгол эр хүний төрхийг хадгалсан сайхан залуу гэж хүүхнүүд ярьдаг. Чухам энэ дүр төрх нь түүнийг түүхэн кинонд баатарлаг дүр бүтээхийн түлхэц болдог болов уу.
Эхнэр: Нас, төгссөн сургууль, бага насаа хаана өнгөрөөсөн гээд хувийн амьдралаа дэлгэх дургүй түүний эхнэрийг олж харах завшаан “Academy Awards 2012” шагнал гардуулах ёслолын үеэр олдсон юм.
Хүсэмжит эрэгтэй: Яг нэг жилийн өмнө inet.mn сайт түүнийг “Үзэгчдийн хүсэмжит 5 эрэгтэй жүжигчин”-ий нэгээр нэрлэжээ.
Шашин: Түүнийг Христийн шашинтай гэдэгт хүмүүс тэр бүр итгэдггүй. Тэр ч бүү хэл Б.Амарсайханыг Монголдоо томд тооцогддог “Амьд үг” цуглааны идэвхитэй гишүүн гэж ярьдаг.
Холливудад монгол жүжигчин: “Боолын гэрээ” кинонд тоглохын өмнө тэрээр Ирланд улсад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр суралцаад ирсэн. Тэнд байхдаа Ирландын “RTE 1” телевизийн 16-40 ангитай хоёр, гурван сериалд тоглосон байна. Мөн тэнд байхдаа холливудын жүжигчин Пьерс Броснаны “Laws of attraction” нэртэй кинонд олны дүрд тоглосон гэдэг. “Нэг ч гэсэн монгол хүн холливудын кинонд тоглолоо” гэж тэрбээр бахархан ярих дуртай.
Ан: Тэр бол ангийн
хорхойтон. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг түүнд хөдөө анд явж
байгаад авахуулсан зураг олон бий. Яг нэг жилийн өмнө Б.Амараа агнасан чоныхоо зургийг фэйсбүүк хуудасдаа тавьсан нь
олон хүний дургүйцлийг төрүүлсэн тул тэрбээр даруй устгаж байсан билээ.
Шилдэг: “Бодлын
хулгайч” киноны 90 саяын Гансүхийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин номинацид
шалгарчихаад шагналаа авч зогсоо зураг. Тэр бас залууханаараа Соёлын тэргүүний ажилтан цол
хүртсэн жүжигчдийн нэг.
Эсрэг дүр: Эсрэг дүрийг төрөлхийн чадварлаг бүтээдэг тэрээр Чингис хааны бус Жамухын дүрийг бүтээхийг хүсдэг.
Үзүүлбэр: Энэ бол үзүүлбэр.
Найзууд: Амараагийн найзууд. Тэд олон жилийн өмнө ийм нэг зураг даруулж байжээ.
Найзууд: Харин саяхан энэ зургийг даруулжээ. Тэдний үерхэл үргэлжилсээр...
Бодлын хулгайч: Тэрбээр “Бодлын хулгайч” киноны санааг өөрөө олсон гэдэг. 90 саяын А.Гансүхийн тухай түүхийг сайтаас олж уншаад кино хийхээр шийдсэн байна. Тэр энэ кинонд тоглохын тулд арваад кг хасаж, фитнессийн бэлтгэлээ түр хугацаанд хаяж байсэн гэдэг.
Дүр: Дуулиант “Уулын хөх сүүдэр”-ээс гадна “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин” “ Бодлын хулгайч”, “Аравт” зэрэг кинонд амжилттай дүр бүтээсэн түүнийг япончууд "Бөртэ чоно" кинонд урьж тоглуулан авъяас бэлгийг нь биширсэн гэдэг. Бидний нэрлэснээр алт, мөнгөн үеийнхний араас чадал чансаагаараа ялгарч буй цөөн хэдэн авьяаслаг жүжигчдийн нэг нь яалт ч үгүй Б.Амарсайхан билээ.
Сэтгэгдэл (54)