Харилцаа холбооны зохицуулах хороо Мэдээллийн сайтуудын ассоциаци өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн сайтууд тус байгууллагын гаргасан журмыг мөрдөн ажиллахаар болж байгаа юм. Тодруулбал шинэ оны дараах Засгийн газрын хуралдаанаар цахим мэдээллийн сайтуудын сэтгэгдэлийг хянах талаар тогтоол гаргасан билээ.
Засгийн газрын хуралдааны 2013 оны 01 тогтоолоор сэтгэгдэлийг хянах тогтолцоог бий болгох дээр санал нэгдэж, тогтоол гаргасан. Ажлын хэсгийн саналаар бол сайтад сэтгэгдэл бичихдээ тухайн хүний утасны дугаар юм уу регистрын дугаараа оруулсаны дараа цаанаас ирсэн тусгай кодоороо сайтад нэвтэрч сэтгэгдэл бичих байсан юм.
Энэ асуудал дээр Мэдээллийн сайтуудын ассоциаци нь сэтгэгдэл бичих хэсэг хүнийг гүтгэн доромжлох талбар байх ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн ч сэтгэгдэл оруулах шийдэлийг эрс эсэргүүцэж, мэдэгдэл хүртэл гаргаж байсан билээ. Ийн мэдэгдэл гаргасаны дараа Харилцаа холбооны зохицуулах хороо Мэдээллийн сайтуудын ассоциацитай ширээний ард сууж, тэдний санал хүсэлтийг сонсч, журман дээрээ тэдний саналыг тусгасан юм. Хоёр гаруй хугацааны дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан сэтгэгдэлийг зохицуулах журам хэрэгжихэд бэлэн болжээ.
Энэхүү журмыг Мэдээллийн сайтуудын ассоциаци дэмжиж, цаашид журмын дагуу үйл ажиллагаа явуулна хэмээн ийнхүү өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл (11)