Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч,
бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн “Жалам хар”
бүжгээр нь мэднэ. 24 цагт сайт “Фэйслүүк” булангийнхаа энэ удаагийн
дугаараар гурван үе дамжин Монголын урлагийг гэрэлтүүлж буй С.Сүхбаатар
гуайн амьдралыг ховор зургуудаар нь дэлгэлээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. 24 цагт сайт “Фэйслүүк” булангийнхаа энэ удаагийн дугаараар гурван үе дамжин Монголын урлагийг гэрэлтүүлж буй С.Сүхбаатар гуайн амьдралыг ховор зургуудаар нь дэлгэлээ.
Аав нь Ардын жүжигчин. Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн яахын аргагүй авъяастан бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20-р зууны манлай бүжигчин Ц.Сэвжид гуай билээ. С.Сүхбаатарт шижир авьяасаа өвлүүлсэн Сэвжид гуайн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.
Өөрөө Урлагийн гавьяат зүтгэлтэн. 1976 онд анх “Шигшиг” бүжгээ дэглэсэн нь сайшаагдаж Оросын их театрт Монголын соёлын өдрүүдээд тоглогдсон нь түүнд ихээхэн урам өгчээ. Чуулгаадаа бүжиг дэглээчээс эхлээд удирдаач хүртэл бүхий л албыг нь хашсан С.Сүхбаатар 42 жилийн турш их урлагийг хөгжүүлж явна. Түүний нөр их хөдөлмөр, авьяасыг Монголын төр үнэлж УГЗ цол, тэмдгээр шагнасан юм.
Ууган хүү нь дуучин. Түүний том хүү “Хар сарнай” хамтлагийн ахлагч дуучин С.Амармандах анх орчин үеийн дууг үндэсний урлаг, хувцастай хослуулан гаргаж ирсэн брэнд имиджээ одоо ч хадгалсан хэвээр байна. С.Сүхбаатар гуай том хүүдээ урлагийн, тэр тусмаа үндэсний урлагийн ертөнцийн амтыг мэдрүүлж чаджээ. Аваасаа авсан бэлгээ тэр хүүдээ ч бас өвлүүлсэн.
Зөвхөн тэр хоёрынх. Жалам хар бол монголчуудын сэтгэлийг хамгийн ихээр огшоодог зүйлүүдийн нэг билээ. Сэвжид, Сүхбаатар гуай нар энэ бүжгийг хамтдаа дэлгэрүүлсэн. Энэ жил 11 дэх удаагаа зохиогдсон Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаан болсон. Энд зөвхөн аав, хүү хоёрын бүжиг л тоглогддог онцлогтой. Бүхэл бүтэн улсын уралдааны номер болж байгаа тэдний бүжиг дуусашгүй олон.
Бас л бардам эрхэм. Сүхбаатар гуай “Надтай өрсөлдөх бүжиг дэглээч Монголд байхгүй. Миний гол өрсөлдөгч би өөрөө. Өмнө нь хийсэн уран бүтээлээсээ илүүг хийх хэрэгтэй гэж би өөртөө байнга хэлдэг” хэмээх бардам үзэлтэй нэгэн. Тэгэхээс ч өөр яах билээ.
Гэр бүлийн тоглолт. Сэвжидийн Сүхбаатар гуай ирэх зунаас өөрийн хоёр хүү том, жижиг Амараа нарынхаа хамтаар томоохон тоглолт тавьж тэсрэлт хийхээр төлөвлөж байна.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (34)