Дандаа халзан хэвээрээ байсан юм шиг, байх ч юм шигээр
жүжигчин С.Баттулгыг төсөөлдөг. Ихэнх хүмүүсийн дунд, тэр дундаа
залуучууд жүжигчин, найруулагч С.Баттулгыг халзан Тулгаа гэх нь олонтаа.Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”,
“Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж,
зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулгын фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна. Дандаа халзан хэвээрээ байсан юм шиг, байх ч юм шигээр жүжигчин С.Баттулгыг төсөөлдөг. Ихэнх хүмүүсийн дунд, тэр дундаа залуучууд жүжигчин, найруулагч С.Баттулгыг халзан Тулгаа гэх нь олонтаа.Ийм нэгэн дурлал-1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”,
“Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны найруулагчаар ажиллаж,
зохиолыг нь бичсэн жүжигчин, найруулагч С.Баттулгын фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна.
Отгон гавьяаттай: 1995 онд С.Баттулга 10 дугаар анги, жүжигчин Бооёо их сургуулиа төгсдөг жил дээрх батиарыг татуулжээ.
Ангийн хөвгүүд: Мөн л аравдугаар ангид байхдаа. Тэр үед тэрээр өтгөн хар үстэй байсан юм шүү.
Оюутан нас: 1998 он. Соёл урлагийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутнууд. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр.
Нэг ангийнхан: Жүжигчин Т.Өөдөө, Ундрал, Түвшинтөр, Нарансолонго мөн facelook-ийн маань эзэн С.Баттулга нар нэг ангийнхан. Нас жацуутнууд.
Диплом хамгаалах: 2001 онд дипломныхоо жүжгийн дараа энэхүү зургийг авахуулжээ.Энэ зураг олонд дэлгэгдсэнээс хойш жүжигчин Цоомоог Хятадын нэрт жүжигчин "Жет ли"-тэй төстэй гэлцэх болсон.
Тэд тавуулаа: Гэнэн цайлган, сайхан сэтгэлт дүрүүдээдээ та бидний танил болсон
жүжигчин, найруулагч С.Баттулга өнөр бүлийн эзэн бөгөөд тун нийтэч
нэгэн. Үе тэнгийнхнээсээ хүүхдийнхээ тоогоор бас л дээгүүр орно шүү.
Амин үрс: Түүний амин хайртай үрс. Тулуй, Тэмүүлэн гэх эрэгтэй эмэгтэй ихрүүдтэй.
Найз: Багын найз Баярхүүгийн хамт. Түүнд уран бүтээлийн ч, амьдралын ч олон сайхан найзууд бий. Тэр олонтойгоо явдаг хүн.
Богино кино: Богино хэмжээний уран сайны кинонууд бүтээсэн. "Гажиг", "Юуны төлөө" гэх мэт. Богино хэмжээний кино хийдэг нөхдийн хамт. Үстэй байлаа: Мөнгөний гахай киноны зураг авалтын үеэр. Өөрийн үнэлдэг, хүндэлдэг зураглаач Г.Баттулгын хамт.
Халзан боллоо: "Мөнгөний гахай" зураг авалтын үед үстэйгээ байжээ. Харин нээлтэн дээр халзан Тулгаа.
Сүүний наймаачин Тайвнаа: Энэ бол түүний Зөрлөг уран сайхны кинон дээр хөгжилтэй, гэнэн, бүтэлгүй эрийн дүр.
Олон ангит кино: Хайрын эрэлд, Хувь тавилангийн ээдрээ зэрэг тоглосон кинонуудад ч тоглоод авсан шүү.
Царайлаг биш: Тулгаа ихэнх киноны туслах дүрийг амьдруулдаг. Тэгвэл тэрээр "гол дүр бүтээх царайлаг ч биш дээ" хэмээн хэлж байсан удаатай.
Найруулагч: Тэр жүжиглэхээ болихгүй ч цаашдаа найруулагчаар ажиллаж ур чадварын хувьд өсөж дэвжиж, хүчирхэг хүн болох юмсан гэсэн зорилготой явдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (30)