Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч
нарын эрхийг энэ сарын 1-нээс эхлэн хасахаар болсон. Тэгвэл өнөөдрийн
байдлаар 24 жолооч эрхээ хасуулжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарын эрхийг энэ сарын 1-нээс эхлэн хасахаар болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 24 жолооч эрхээ хасуулжээ. Учир нь эрхээ хасуулсан жолооч нар цагдаа байгаа газар дүрмээ баримтлаад, цагдаагүй газраар нэгдүгээр эгнээгээр зорчиж байжээ. Тиймээс тус жолооч нарын эрхийг зургаан сараар хасчээ. Цаашид дүрмээ баримталдаггүй жолооч нартай хатуу тэмцэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1078)