Нөгөөдөр "Мартын 8" буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Тэгвэл энэхүү баярын дараа Зэвсэгт хүчний баярын өдөр буюу Монгол цэргийн өдөр болно. Бидний хэлж заншсанаар цэргийн баяр. Тиймээс энэ удаагийн хобби буландаа Батлан
хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штаб, анги, байгууллагын
удирдах албан тушаалтнуудын хувийн цуглуулгын дээжээс сонирхуулж байгаа
юм.
Хурандаа Н.Бор 75 аяга, 190 балын харандаатай. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрийн харандаа, АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нарын зураг бүхий дурсгалын харандаа, мушгиж, нугалж болдог уян харандаа, Африкт үйлдвэрлэсэн Монгол нэрийн харандаа гээд харандаа тус бүр нь өөрийн гэсэн түүхтэй. Монголчууд аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээдэг. Н.Бор хурандаа цэрэг армийн холбогдол бүхий аяганууд идэвхийлэн цуглуулдаг нэгэн. Түүний цуглуулгын дийлэнхийг манай зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн ойн баяртаа зориулан тусгайлан гаргасан аяганууд эзэлдэг аж.
Бригадын генерал Ж.Бадамбазар дурсгалын зураг хөрөгтэй соронз, цэргийн холбогдолтой түлхүүрийн оосор цуглуулдаг юм байна. Одоогоор түүнд 70 гаруй соронз, түлхүүрийн оосор байгаа юм.
Тэгвэл хурандаа Б.Баатарын хобби бол хундага. Тэрээр одоогоор 25 улсын 60 гаруй хундагатай болоод байгаа аж. Түүний цуглуулгад байгаа энэ хоёр хундага их өвөрмөц. Дотор нь хийсэн шингэн зүйлсийг дуустал уусан тохиолдолд ёроолд нь гэрэл асдаг гэсэн. Б.Баатар хурандаа цуглуулга дундаасаа Тайландаас авсан мөнгөн хундагаа ихэд нандигнадаг гэсэн шүү.
Түлхүүрний
оосор цуглуулдаг хүмүүс олон. Харин хурандаа Ш.Ганбатын цуглуулга
юугаараа онцлог вэ гэхээр дан цэрэг армийн сэдэвтэй. Түүнд 14 орны 60
гаруй түлхүүрийн оосор байдаг. Цуглуулганых нь “ам бүл”-д хамгийн сүүлд
“гишүүн”-ээр элссэн нь морин хуурын дүрс бүхий түлхүүрийн оосор байна.
Энэ оосрыг тэрээр 60 мянган төгрөгөөр худалдан авсан гэсэн.
Дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ хутга, сэлэм, жадны цуглуулгатай. Түүнд өвөө нь япон цэргийн жадны төмрөөр хийсэн хутгаа хуйтай нь бэлэглэжээ. Тэр мөчөөс эхлэн хутга, сэлэм цуглуулдаг болсон аж. Тэрээр 1000 ам.долларын хутга, олон үйлдэлтэй тонгорог, 1930, 1940-өөд оны үеийн Монгол, Японы цэргийн сэлэм зэрэг 30 гаруй цуглуулгатай аж.
Хурандаа
Ө.Батмөнхийн их бууны загварын цуглуулга. XIII, XIV зууны үеийн эмээлийн
их буунаас эхлүүлээд орчин үеийн өндөр цэцтэй пушкагийн загвартай их
буу хүртэл байгаа гэнэ.
Хошууч генерал Б.Баярмагнайгийн
цуглуулсан медальонууд. 2000 оноос хойш Монголын зэвсэгт хүчний салбарын
гадаад харилцаа сайжирсантай холбогдож манайхан гадагшаа сурах,
ажиллах, айлчлах, энхийг сахиулах ажиллагаанд ихээр оролцох болсон.
Үүнтэй уялдан цэргийн холбогдолтой эд зүйлс цуглуулагчдын цуглуулгад
гадны гэх зүйл ихээр билээ.
Хурандаа Д.Батбаатар ОХУ-д суралцаж байх
үеэсээ шүхрийн тэмдэг цуглуулах болсон гэнэ. Тухайн шүхэрчийг газарт
амжилттай буусан тохиолдол бүрт нь шүхрийн тэмдгийн доор байх хэсэгт нь
хэдэн удаа амжилттай буусныг нь илтгэж тоог нь бичдэг гэнэ лээ.
“Үнэгүй
хэрнээ хамгийн үнэтэй зүйл бол миний цуглуулдаг урилганууд минь” гэж
өөрийн хоббиныхоо тухай уриалгахан сонирхуулдаг нэгэн бол Ч.Гансүх
хурандаа. Түүнд түүхт ойн баяр, цэрэг арми, цэргийн сэдэвтэй кино, номын
нээлт, цолны найрны гээд 2000 хол гарсан урилга байдаг гэнэ.
Зэвсэгт хүчний анги байгууллагад үүрэг гүйцэтгэж, ажиллаж байгаа офицер, ахлагч нарын хувийн цуглуулгаас сонирхуулахад,
ЗХЖШ-ын БСТГ-ын СТХ-ийн стратеги төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн хурандаа Д.Дугаррагчаа 10 улсын 1824, 1862, 1917 оны загваруудын 20 луужин байдаг байна. 10-30 ам.доллараар л ихэвчлэн худалдаж авдаг. Цэргийн хүний хувьд зүг чигээ олно гэдэг хамгийн чухал байдаг тиймээс түүний луужингууд маш хэрэгтэй цуглуулганы тоонд зүй ёсоор орох юм.
Бэлтгэл
хурандаа Т.Жигжидсүрэн 500 гаруй Лениний болон 1980 оны олимпийн
наадамтай холбогдолтой тэмдэгнүүд байдаг одоогоор цуглуулаад байгаа аж.
Бэлтгэл хурандаа О.Маш-Эрдэнэ 35 төмөр лааны суурь, мөн бэлтгэл хурандаа Тогтох марк, зоосон мөнгө, Зэвсэгт хүчний 027-р ангийн хүний нөөцийн тасгийн дарга, дайчилгааны ахлах офицер, дэд хурандаа Ж.Мэндгэрэл 40-өөд улсын 70 гаруй цаасан мөнгө, 38 улсын 200 гаруй зоосон мөнгө цуглуулаад байгаа гэнэ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн мэс заслын их эмч, хошууч Б.Баттөмөр дэлхийн улс орнуудын 800 гаруй утасны картууд, 032-р ангийн захирагчийн орлогч, штабын дарга, хошууч Д. Энхсайханы 5 улсын 40 гаруй дарцаг, ЦДБЭЧ-ын соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга ахлах дэслэгч Р.Өнөржаргал 40 гаруй заан, Зэвсэгт хүчний ГХСТ-ийн ахлах багш, ахлах дэслэгч Б.Алтанзул 10-аад орны 80 гаруй дельфин, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид дуран гэрэллэг хэрэгслийн засварын тасгийн дарга Х.Атарт 16 орны 40 төрлийн 100 сум байдаг байна.
Түүнд дээр үеийн цахиар бууны сумнаас эхлээд Rem 300 загварын сум зэрэг хамгийн ховор эдүүд байдаг. Магнум, хуяг нэвтлэгч, ТТ, наган, гэрэлт, галт, япон винтов, дохионы сум гэх мэт янз бүрийн сум бий.
Олон хүн янз бүрийн эд зүйл цуглуулдаг. Зарим нь мөнгөн тэмдэгт, нөгөө хэсэг нь шилэн эдлэл, харандаа гээд л хамгийн энгийн жижиг зүйлээс тавилга, машин техник гэх мэт хүсэл сонирхлоороо цуглуулга хийж, мэдлэгийн хүрээгээ тэлж, чөлөөт цагаа зориулж амжилтанд хүрсэн байдаг. Хүний сонирхол гэдэг бол агуу юуг ч бүтээж болох ба хүн дуртай зүйлээ хийхдээ хамгийн их аз жаргалтай байдаг. Та өөрийн зан араншин, үзэл бодол, хүсэл тэмүүлэлд тохирсон, түүнийг хийх зуур таныг аз жаргалтай болгож чадах тэр л зүйл хобби мөн.

Сэтгэгдэл (4)