Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.30
10
Өдөртөө
7
Шөнөдөө

П.Билгүүн: МҮОХ-ын дарга П.Загдсүрэнгийн хэрэгт хоёр хүн нэмж шалгаж байгаа

2013 оны 3 сарын 6
    3dc748877d5d9f3fbigТөрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг ямар шатандаа явааг АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан П.Билгүүнээс тодрууллаа.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяангийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн хэвлэлээр цацагдаад байна. Энэ талаар?

-Хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа бараг дуусч байгаа. Тун удахгүй Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлнэ.

-БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзоригийн хэрэг их удаашралтай байна?

-Хэргийг хэргийн байдлаас шалтгаалж шалгах хугацаа янз бүр байна. Б.Батзоригийн хэргийн хувьд нэлээн ээдрээтэй учраас шалгалт үргэлжилж байгаа.

-ЗХЖШ-ын дарга нарын хэрэг юу болж байна. Ахиж хүн нэмж шалгаж байгаа юу?

-Энэ хэргийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй учраас АТГ-д мэдээлэл ирээгүй байна.

-Татварын ерөнхий газрын албан тушаалтнуудад холбогдох хэргийг шалгаж дуусч байна уу?

-ТЕГ-ын албан тушаалтнуудад холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

-МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнгийн хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-АТГ- т МҮОХ-ны дарга Д.Загжавд мэдээлэл өгсний дагуу шалгаж байна. АТГ-аас Д.Загдсүрэнг МҮОХ-ны хөрөнгийг завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Нэмж хоёр хүнийг шалгаж байгаа гэсэн?

-МҮОХ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Наранцэцэг болон хувийн хэвшлийн нэг ажилтныг холбогдуулан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Хэвлэлээр Д.Загдсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл байхгүй.

-Давхар газрын асуудлыг шалгаж байгаа гэсэн үү?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Б.Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан