Та хайртай ээжийгээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байна уу?. Тэгвэл ээжийгээ баярлуулахад чинь туслах бэлэгний хэдэн санааг сонирхуулья.
1. Бүтэн биеийн массаж
Нэг хүүхэдтэй ч бай, зургаан хүүхэдтэй ч бай ялгаагүй л ээжүүд стрессдэж ядардаг. Ээж ажлаа хийнэ, оройн хоолоо хийнэ, бас нөхөр хүүхэддээ санаа тавина гээд л ажил мундашгүй. Тэгвэл нэг өдөр ээж маань бусдад санаа тавих биш бусдаар санаа тавиулбал ямар вэ? Бүтэн биеийн массажинд оруулах бол хамгийн шилдэг болно гэдэгт итгэж болно. Бүгдээрээ хамтдаа ээжийгээ халамжилж эхэлцгээе
2. Маникюр, педикюр
Бүх ээжүүд маникюр, педикюр хийлгэдэггүй ч ихэнх нь хийлгэх дуртай байдаг. Бүсгүй хүнийхээ хувьд хэн нэгнээр маникюр хийлгэх нь гайхалтай сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр бид хайртай ээжийнхээ гоо сайханд ч анхаарч байна шүү дээ. Заавал гоо сайхны салонд очихгүйгээр гэртээ ээж охин хоёр хамтдаа хийсэн ч болно. Маникюр, педикюр хийнгээ та хоёр ойрд ярилцаагүйгээрээ буу халж ч болох юм.
3. Тоглолтын тасалбар
Хүн бүрт дуртай дуучин байдаг. Ээжүүд ч гэсэн дуртай дуучин, хамтлагийнхаа тоглолтыг үзэхийг хүсэж байгаа. Аль эсвэл баллет, жүжиг, кино ч байсан болно. Тэгэхдээ найзуудтай нь, эсвэл гэр бүлийнхэн, чиний хайртай аавтай хамт үзэхээр олон тасалбар авахаа битгий мартаарай. Гэхдээ хэрвээ аав чинь баллетэд дургүй бол хүчлэх хэрэггүй. Чи ээжтэйгээ хамт үзэж болно шүү дээ.
4. Зургийн цуглуулга
Хэрвээ танайх хүүхдүүд, ач нар нийлсэн өнөр өтгөн гэр бүл болсон бол энэ гайхалтай бэлэг болох болно. Ижил хэмжээтэй жаазнууд сонгож аваад гэр бүлийн зургуудаа хийгээрэй. Хэрвээ сонирхолтой болгохыг хүсвэл жаазан дотор нэг талд нь өөрийнхөө зургийг нөгөө талд нь охиныхоо зургийг хийгээрэй. Харин өөр нэг жаазанд нэг талд нь ахынхаа зургийг нөгөө талд ахынхаа хүүгийн зургийг хийгээрэй. Зургууд ижилхэн позтой байвал бүр сайн. Аль эсвэл анх төрсөн цагаасаа одоог хүртэлх зургуудаараа цуглуулга хийсэн ч болно. Хүүхдийнх нь зураг ээжүүдийн хувьд маш сайхан бэлэг болно гэдэгт итгэж болно шүү.
5. Ванны болон биеийн арчилгааны цуглуулга
Бүх ээжүүд биш ч ихэнх ээжүүдийн дуртай бэлэг. Дуртай үнэртэйг нь сонгох хэрэгтэй шүү. Бие угаагч хөөс, биеийн зөөлрүүлэгч тос, мист бүгд нэг үнэртэйг сонгоорой. Мөн тайвшруулан амраах үйлчилгээтэй давс, хөөс ч гэсэн авахаа мартуузай.
6. Дэлгүүрийн эрхийн бичиг
Ээжийнхээ дуртай брэндийн дэлгүүрийн эрхийн бичгийг аваарай. Хэрвээ чи ямар бэлэг сонгохоо шийдэж чадахгүй байгаа бол эрхийн бичиг хамгийн оновчтой бэлэг байх болно. Ээж чинь өөрийнхөө хүссэн зүйлийг өөрөө сонгоод авах болно. Гэхдээ заавал хамт яваарай. Ганцааранг нь явуулж битгий гомдоогоорой. Бид ээжүүддээ хэзээд ч зав гаргаж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Бэлгээ сонгосны дараа хамтдаа оройн зоог барьсан ч болно.
7. Өөрийн гараар оройн хоол бэлдэх
Нэг өдөр ажлаасаа эрт ирээд хайртай ээжийнхээ дуртай хоол, салат, амттанг нь өөрийн гараар бэлдээрэй. Ээж чинь хэзээ чамайг ийм том болсныг гайхах болно. Ийм бэлгэнд зөвхөн ээж ч биш, гэр бүлийнхэн чинь бүгдээрээ баярлана. Нэг оройг халуун ам бүлээрээ хөгжилтэй дурсгалтай, дурсамжтай, амттай өнгөрөөгөөрэй.
8. Аялалын эрхийн бичиг
Хайртай ээж нь аль нэг тийшээ явж үзэх юмсан гээд ярьж байсан уу. Тэгвэл хүслийг нь биелүүлэх шидэт дагина болцгооё. Аав, ээж хоёрыгоо хамтад нь амраах эрхийн бичиг өгөөрэй. Халуун рашаан, сувилалтай газар байвал бүр ч янзтай. Ээжийнхээ тав тухыг сайн бодох нь чухал шүү.
9. Дүр төрхөө өөрчлөе
Энийг ээж, охин хоёр хамтдаа хийх хэрэгтэй шүү. Хоюулаа хамтдаа үсчин орж хэв маягаа өөрчлөөрэй. Бага зэрэг тайралт хийж, үснийхээ өнгийг өөрчилж, бүр хими хийлгэсэн ч болох юм. Харин дараа нь хумсандаа маникюр хийлгэж, нүүрээ өмнөхөөсөө өөрөөр будуул. Мөн шинэ хувцаснууд аваарай. Ингээд та хоёр улам л хөөрхөн бүсгүйчүүд болчихлоо. Харин одоо очиж аавдаа гайхуулах үлдээ.
10. Хувийн сонирхолд нь тохирсон бэлэг
Хэрвээ ээж чинь гоёл чимэглэлийн зүйл цуглуулдаг бол өмнө нь огт харж байгаагүй ээмэг бэлэглээрэй. Аль эсвэл авч амжаагүй маркийг нь өгсөн ч болно. Харин дотор нь бяцхаан цаасан дээр “Таньдаа хайртай шүү” гэж бичихээ битгий мартаарай.
Энэ биеийг минь төрүүлсэн ээжийнхээ ачийг хариулж барахгүй ч гэлээ хааяа ч болтугай эрхлүүлж, бас баярлуулж байгаарай.