ӨМӨЗО-ны иргэд Бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Хятадын Засгийн газрын зүгээс хөдөө орон нутагт амьдардаг өвөр монголчуудын газрыг булаан авч, зориудаар талхалж байна хэмээн өвөр монголын тэмцэгчид мэдэгдсээр байгаа юм. Хоёр жилийн өмнө бэлчээр нутгаа талхлуулахгүй гэсэн Мэргэн хэмээх малчин залууг хятад жолооч трактороор дайрч амийг нь бүрэлгэсэн нь бослого гаргахад хүргэсэн юм. Түүнээс хойш өвөрмонголчууд цөөнгүй удаа жагсаал, цуглаан хийсэн ч ямар нэг үр дүнд хүрээгүй. Тэгвэл энэ сарын эхээр хэдэн зуун малчин оролцсон томоохон хэмжээний жагсаал Хөх хотод болжээ.
Гуравдугаар сарын нэгний өдөр Өвөр Монголын Дөрвөд /Durbed/ хошууны малчид 500 километр гаруй газар жагсаж Хөх хотод ирсэн байна. Тэд Хөх хотын галт тэрэгний буудалд цугларч, тэндээсээ Бээжин хот руу явахаар төлөвлөж байсан аж. Харин тэдний энэ үйлдлийг мэдсэн Хятадын цагдаа нар малчдыг тараажээ. Жагсагчид Бээжин хотод очиж Ардын Их Хурлын гишүүдэд байр сууриа хүргэхийг хүсч байсан ч тэднийг хүчээр тараан, гэр гэртээ харихыг хатуу шаардсан гэж SMHRIC /Өмнөд Монголын Хүний эрхийн тухайн мэдээллийн төв/ мэдээллэв.
SMHRIC-ийн мэдэгдэлд дурдсанаар Дөрвөд хошууны 470 өрх айлын 1767 хүн өнөөдөр амьдарч буй газраасаа дүрвэх болоод байгаа аж. Учир нь Хятадын армийн сургалтын баазыг Дөрвөд хошууны нутаг дэвсгэрт байгуулж эхэлжээ. Сургалтын баазын эзэмшиж буй газар аль хэдийн Өвөр Монголын хамгийн соргог бэлчээртэй 1000 мкв талбайг эзэлсэн байна.
Тэгвэл маргааш өдөр нь Халгайт тосгонд мөн үүнтэй адил хэрэг явдал гарчээ. 3-р сарын хоёрны өдөр 40 гаруй хятад цагдаа ирж иргэдийг орон гэрээс нь хөөж туужээ. Хошууны захиргаанаас энэ тосгоны нутагт дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулах болсон тул малчдыг ирэх дөрөвдүгээр сард даруй нүүхийг шаардсан байна. Уг тосгоны оршин суугч Цэнгэлийн хэлснээр хошууны захиргаа 6.600 акр бэлчээр газрыг малчдаас асуулгүйгээр хэд хэдэн уул уурхайн компанид хуваан зарсан аж.
Тэрбээр “Lu Huo Coal Mining болон Yi Cheng Coal Mining гэсэн хоёр том уул уурханй компани бидний газар нутгийг сүйдэлж, эрхийг зөрчиж байна. Тэд хаягдал бохироо манай бэлчээр газарт хаяж, эсэргүүцсэн малчдыг зэрлэгээр зодож байна. 2006 онд Yi Cheng Coal Mining компанийн 200 гаруй хүн ирж биднийг зэрлэгээр зодож байсан. 16 малчин хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдэж байсан удаатай” гэжээ. Түүний хэлснээр өнгөрсөн жил уул уурхайн компанийг эсэргүүцсэн 30 малчныг баривчлан 10 гаруй хоног хорьсон байна.
Өөр нэгэн малчин “Бид энэ газар нутагт үеэс үе дамжин амьдарч ирсэн. Бид хаашаа ч нүүхгүй, ямар ч газар руу нүүлгэн шилжүүлнэ гэсэн татгалзах болно. Үнэнийг хэлэхэд бид энэ тэмцлээ улам өргөжлүүнэ гэж бодож байгаа” гэж ярьжээ.
SMHRIC-ийн мэдээлж байгаагаар Баянбулаг, Долоодой, Гэрчулуу зэрэг газрын малчид мөн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Энэ үйл явдлын тухай өнгөрсөн долоо хоногт интернетээр цацагдсан мэдээллийг устгасан тул SMHRIC-ийн мэдэгдлээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (28)