Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Өглөөний шинэ санаа” уулзалт зохион
байгуулж, баасан гариг бүрийн өглөө 08.00 цагт иргэдтэй цахим хэлбэрээр
шууд холбогддог. Энэ удаагийн уулзалтад Эрчим хүчний сайд М.Сономпил
оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм байна.