Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтнуудын өдөр. Энэ өдрийг улс орон бүр өөр, өөрийн онцлогтой тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиуд мэргэжлээ сурталчилдаг. Харин энэ жил нийгмийн ажилтнуудын харилцаа холбоогоо өргөжүүлэх санаачилга, хэрэгцээнд дэмжлэг болох анхны чөлөөт цугларалт “SW” үдэшлэгийг өнөөдөр 19.00 цагт “Hanzo” клубт зохион байгуулна.