Хүний эрх, хуулийн тэгш хэрэгжилтийн төлөө уйгагүй тэмцсэн түүн шиг
эмэгтэй Монголд тодроогүй. Хахир өвлийн хүйтэнд гудамжинд хоолой мэдэн
хашгирч, уйлж дуулж, баривчлагдаж үгээ хэлж, үсээ зулгаалгаж явсан
түүний сураг сүүлийн жилүүдэд улам бүдгэрсээр буй. Гэртээ уймарч суудаг
тэтгэврийн хэдэн хөгшдийг хөөрөгдөж, тэдний нэрийг барьж улс төр хийлээ
хэмээн чичлүүлж явсан түүний ардчиллын түүхэнд оруулсан хувь нэмрийг
учир мэдэх хүмүүс хэлдэг. Манай сайт энэ удаагийн “Фэйслүүк” буландаа
МАЧХ-ны тэргүүн Г.Баасангийн амьдралыг харуулахыг зорилоо.
Хүний эрх, хуулийн тэгш хэрэгжилтийн төлөө уйгагүй тэмцсэн түүн шиг эмэгтэй Монголд тодроогүй. Хахир өвлийн хүйтэнд гудамжинд хоолой мэдэн хашгирч, уйлж дуулж, баривчлагдаж үгээ хэлж, үсээ зулгаалгаж явсан түүний сураг сүүлийн жилүүдэд улам бүдгэрсээр буй. Гэртээ уймарч суудаг тэтгэврийн хэдэн хөгшдийг хөөрөгдөж, тэдний нэрийг барьж улс төр хийлээ хэмээн чичлүүлж явсан түүний ардчиллын түүхэнд оруулсан хувь нэмрийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Манай сайт энэ удаагийн “Фэйслүүк” буландаа МАЧХ-ны тэргүүн Г.Баасангийн амьдралыг харуулахыг зорилоо.
Гурван настай Баасан охин. Түүнийг багадаа эршүүд, гэр орныхоо ажилд тусалдаг охин байсан гэлцдэг. Гэхдээ хэн ч түүнийг том болоод хүний эрхийн төлөө тэмцэгч болно гэж төсөөлөөгүй биз.
Сагсны хүүхдүүд гэр бүл болсон нь. Түүний ханийг Л.Батдорж гэдэг. Хар багаасаа Гандангийн гудамжинд сагс тоглож өссөн бацаанууд зургадугаар ангиасаа хагацаж чадахаа больсон хос болжээ. Баасанг есдүгээр ангид байхад дурлалт хархүү нь цэрэгт явж, буцаж ирсний дараа буюу 1981 онд Л.Батдоржийнх гэдэг айл өрх тусгаарласан байна.
Халуун ам бүл. Л.Батдоржийнх нэг охин, хоёр хүүтэй. Тэдний халуун ам бүл найман жилийн турш ээж, эхнэрийгээ есөн жороороо дуудуулж явахад нь хамгаалж, сэтгэлийн хат өгч байсан биз.
Харин мужаан Л.Батдорж гэрийнхээ бүх тавилгыг өөрөө урладаг аж.
Ахмадын байгууллагыг толгойлоод ажиллачихвал гэсэн битүүхэн бодолтой Г.Баасангийн хүсэл бүтвэл тэтгэвэр тэтгэмжийн бодлогод өөрчлөлт оруулахад онцгой анхаарах гэнэ.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (59)