Жоншноос ясны сийрэгжилт, болон
ходоодны шархийг анагаах хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргаж аваад
түүнийгээ хархан дээр амжилттай туршаад байгаа Уламжлалт анагаах ухааны
их сургуулийн доктор, профессор С.Сээсрэгдоржтой ярилцлаа. Кальциар
баялаг жонш гэгч чулуунд бидний мэдэхгүй ямар нууц агуулагдаж байдгийг
сонирхоно уу?
Жоншноос ясны сийрэгжилт болон
ходоодны шархийг анагаахаар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган хархан дээр амжилттай туршсан Уламжлалт анагаах ухааны
их сургуулийн доктор, профессор С.Сээсрэгдоржтой ярилцлаа.
- Жоншноос кальциар баялаг бүтээгдэхүүн гаргаж авах санаа хэдийд төрөв?
- Уламжлалт анагаах ухаан бол нүүдлийн соёлын томоохон өв юм. Энэ нь монголчуудын бүтээсэн үнэт өвүүдийн нэг нь зайлшгүй мөн. Бид энэ их алт эрдэнэстэй авдрын амыг нь дөнгөж нээгээд зогсож байгаа юм шиг санагддаг. Арвин баялаг өвөөсөө ирээдүйд гаргаж тавих нь өнөө цагийн бид бүхний үүрэг. Тиймээс би эрдэсийн гаралтай эм гэсэн бүлэг эмийг сонирхож судалж байгаа. Эрдэсийн гаралтай эмийн төрөлд бидний мэдэх хужир, давж, барагшуун, сэндэр гэх мэт зүйлүүд багтдаг. Өмнө нь барагшуун, сэндэрийн талаар химийн мэргэжилтнүүд болон биолигчид судалсан байдаг. Гэхдээ эмийн ургамлын чиглэлээсээ арай хоцронгуй байгаа нь эрдэс судлал юм. Эрдэс судлалын талаар судлаад үзэхээр ихэвчлэн чулуунууд байдаг. Тэгэхээр чулууг эм болгож боловсруулахад уламжлалт эмийн технологи нь нилээн хүнд удаан явцтай байдаг юм. Тэр дундаа миний сонирхож олон жил уншсан зүйл бол жонш юм. Жоншийг монгол хүн бүр мэднэ. Энэ эрдэсийг бэлдмэл болгоход удаан хугацааг зардаг, олон шат дамжлагатай, их хариуцлагатай, хүн хүч, эдийн засгийн хүч хаяж ажилладаг юм байна.
- Та дээж бүтээгдэхүүнээ хаанаас авсан бэ?
- Эрдэсийг танихад их төвөгтэй. Нөөц нь тодорхой бус. Миний судалгаандаа ашиглаж буй нь эмийн жонш юм. Энэ жонш нь арай өөр тогтоц, бүтэцтэй байдаг. Ер нь жонш гэдэг нь Түвд үг юм. Жон гэдэг нь архаг, Шин гэдэг амирлуулах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл архагийг амирлуулах гэсэн ерөнхий утгатай. Би үндсэн таван төрлийн жоншноос эр жоншийг нь сонгож ажиллаж байгаа. Эр жонш, охин жонш, манин жонш гэсэн нэртэй жонш байдаг. Эр жоншийг гаднаас нь харахад дөрвөлжин байдаг учраас танихад их амархан. Нүдээд микроскопоор харахад ч тэг дөрвөлжин хэвээрээ байдаг. Би дээж жоншоо Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйгаас авсан.
- Жонш Монголын аль нутагт илүү тархсан байдаг юм бол?
- Одоогоор жоншны тархалт бүтцийг тогтоочихсон томоохон судалгаа алга. Эрт үеийн маарамбууд Дундговь, Дорноговь, Завханы Их уул, Хөвсгөлийн Ар булаг гэсэн газарт өргөн дэлгэр байдаг гэж судар номондоо бичсэн байдаг. Тэр болгонд би очиж үзээгүй. Жонш нь 100 гаруй найрлаганд орсон байдаг. Жонштой найрлагыг бүр эртнээс оточ маарамбууд бичиж байсан юм байна. Мөн би ганцаараа жонш хийх гэж байгаа юм биш. Жонштой бүтээгдэхүүн хийдэг хувь хүн үйлдвэрүүд байна. Жоншны найрлагатай бүтээгдэхүүн нь ходоодны архаг өвчинг анагаадаг. Мөн жоншийг чулууны тунгалаг, ясны тэжээл гэж хэлж болно. Ер нь ясны бүрэн бүтэн байдал, сийрэгжилт, ясны хугаралд илүү ашиглаж байсан. Мөн муу цусны генийг арилгах чиглэлээр хэрэглэж болно. Бас хүнийг урт наслуулахад чиглэсэн байдаг. Эдгээрээс би ходоодны архаг үрэвслийг анагаах талаар судалгаагаа хийж байгаа.
- Туршилтаа хархан дээр амжилттай хийсэн гэсэн. Амжилттай туршсан гэдгээ та юугаар батлах вэ?
- Бид Хөвсгөлийн Галт суманд очоод жоншоо аргалын галд тасралтгүй долоо хоног шатаасан. Уламжлалт аргаар нь боловсруулахыг илүүд үзсэн учраас бид тэнд очсон юм. Шөнөжин өдөржин таслахгүй долоо хоног түлсэн. Бичлэг хийж нилээн сайн баталгаажуулсан байгаа. Аргалын гал нь 300-400 орчим хэмийн халуунтай байдаг юм байна. Ийм халуунтай галд түлэхээр жоншны хамгийн хэрэгтэй эрдэсүүд болох кальци, фосфор, магни нь 80 гаруй хувиар бууж ирж байгаа юм. Үүний дараагаар ходооны шархыг амьтан дээр үүсгээд дараа нь цэвэр жоншноосоо хоолонд нь нэмэгдэл тэжээл болгоод зуураад өгсөн. Тэгсэн цууны хүчил ууж ходоодны шархтай болсон харх маань 21 хоногтоо эдгэж эхэлсэн. Энэ нь бичил бүтцийн зураглалаар харагдсан юм. Энэ бол их итгэл үнэмшил юм. Ходоодны дөрвөн давхар ханыг цоолоод шарх үүсгэсэн зүйлийг эдгээж байна гэхээр жонш агуу юм.
- Мөн ясны сийрэгжилтэд уухад сайн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ясны хугарал, бэртэл талаас нь судалгаа хийсэн үү?
- Ясны сийрэгжилт бол дэлхийн нийтийн дунд цагаан тахал болоод байна. Гурван секунд тутамд нэг хүн ясны бэртэл авч байгаа. Монголд энэ талын судалгаа хийгдэж байна. Цагаан тахлын эсрэг дэлхийн нийтэд хэрэглэдэг олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Манай улсын хувьд ясны хугарал гэмтэлд өгч байгаа эмийг бүгдийг нь гаднаас оруулж ирж байгаа. Эрдэстэй эм гадаадаас их орж ирдэг. Гэхдээ би гаднаас оруулж ирж буй эмийг муулах гээгүй юм. Тэр эмнүүдийг туршилтын амьтан дээр туршаад үзэхэд ходоодыг нь их улайлгаж, цочроодог нь тогтоогдсон. Тэгэхэд манай жонш бол ясны сийрэгжилтийг эдгээхээс гадна ходоодыг нь хамгаалдаг. Гаднаас оруулж ирсэн кальцийн нэмэлт тэжээл болон жонш уусан хоёр хулганыг задлан шинжлээд үзэхэд нэгнийх нь ходоод их гэмтсэн байсан. Харин жонш хэрэглэсэн хулганы ходоод нь цайвар ягаан салсттай хэвийн байсан. Бид мөн ясны хугарал бэртлийг амьтан дээр туршсан.
- Ясны хугарал бэртлийн туршилтыг хийхэд манайд тоног төхөөрөмж нь хэр түгээмэл байдаг вэ?
- Урьд нь манайд хийгдэж байгаагүй ясны хугаралын загварыг амьтан дээр анх үүсгэсэн. Загварыг нь хийх гэж бараг нэг жил болсон. Аппарат, газар орон, эм тариа, тоног төхөөрөмж, олдохгүй явсаар бас нэг жил болсон. Тэгтэл Америкийн Бостоны их сургуулийн эрдэмтэн, профессор Bonnarens Einhorn гэдэг хүний аргыг олж мэдсэн. Тэгээд тэр хүнтэй холбогдоод аппаратыг нь авъя гэсэн юм. Тэр зургийг нь аваад монголын инженерүүдтэй нийлж аппарат бүтээсэн. Тэгээд хархны ясны дунд чөмгөнд жижигхэн ган төмөр суулгаж байгаад хугалсан. Хархандаа кальци, жонш, жоншоо дангаар нь болон бусад өвчин намдаах эмтэй холиод өгөхөд манай жонш кальциас нэлээн давуу байсан. Хурдан эдгээж, бороолуулж байв. Мөн ходоодыг нь давхар хамгаалж өгч байгаа юм. Түүнчлэн ясны сийрэгжилтийн загварыг ч үүсгэсэн. Гэхдээ Хятадад очиж үүсгэсэн. Тэнд харханд ретины хүчлээр ясны сийрэгжилт үүсгэсэн. Тэгээд харханд жоншоо өгөхөд бас үр дүн нь сайн гарсан. Хархаа устгаад задлаад харахад жонш хэрэглэсэн харх хүнд биетэй яс нь эрдэс сайтай байсан. Манай жонш үрэвслийг бүр эдгээж байгаа нь бичил бүтцээрээ харагдсан.
- Заавал яагаад хархан дээр туршилт хийдэг юм бэ. Харх, хүний бие хоёр ялгаатай биш гэж үү?
- Хүн дээр хэзээ хийх вэ?
- Хүн дээр хийх гээд яарахгүй. Хүн дээр шууд хийчихдэг юм биш. Нэгдүгээрт бид амьтан дээр гарсан үр дүнгээ баталгаажуулаад бичиж хэвлээд дээшээ олон хурлаар оруулна. Хурлаар баталсаны дараа хүн дээр туршилтаа хийж эхэлнэ.
- Судалгааны ажлаа бүтээгдэхүүн болтол ажилладаг нь ховор байдаг. Таны кальци яг хэзээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болоод бидний гар дээр тавигдах гэж байна?
- Манай төслийн гол зорилго нь жоншоо эцсийн бүтээгдэхүүн болгох. 2013 оны сүүлийн хагаст “Нөгөө бэлдмэл чинь энэ байна шүү гээд” бүтээгдэхүүнээ харуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ зун их завгүй ажиллана. Одоо сорилт туршилтын ажил дууссан байгаа. Бүтээгдэхүүн болгохоос өмнө олон хурлаар орж зөвшөөрлөө авна. Түүний дараагаар хүн дээр туршина. Эцсийн гол зорилт бол хүнсний нэмэлт тэжээл бий болгох шүү дээ. Савлаад л харуулна.
- Нялх хүүхэд хэрэглэж болохгүй ч юм уу, даралт багатай хүн эмчийн заавраар хэрэглэнэ гэсэн зүйл байх уу?
- Үүнийг хүн дээр туршиж үзэхэд ажиглагдана. Даралт ихтэй хүнд яаж байна гэдэг нь ажиглагдах байх. Гэхдээ би хориг цээр багатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох байх гэж бодож байгаа. Хүнсний нэмэлт тэжээл нь хоол хүнсний, эмийн чиглэлийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Ер нь Монгол орны хөрс шороон доор байсан байгалийн гаралтай арай хямд, илүү олдоцтой, монгол хүний бие махбодид тохирсон бүтээгдэхүүн болох байх гэж бодож байна.
- Танай судалгааны багт хэдэн хүнтэй вэ?

-
Харх, хүний бие хоёр ялгаатай. Гэхдээ энэ туршилтуудыг хархан дээр л
хийдэг. Яахав туулай, нохойн дээр хийж болно. Гэхдээ олон улсын ерөнхий
стандартаар хийнэ. Гарсан үр дүнгээ олон улсад хэвлэн нийтлүүлж тэдний
жишээнд хүрнэ гэвэл хархан дээр л туршилт хийдэг. Аль аль талаас нь
гаргаж ирэхийн тулд ингэж хийсэн. Ямар ч байсан амьтан дээр хийсэн үр
дүн баталгаатай гарсан.
- Хүн дээр хэзээ хийх вэ?
- Хүн дээр хийх гээд яарахгүй. Хүн дээр шууд хийчихдэг юм биш. Нэгдүгээрт бид амьтан дээр гарсан үр дүнгээ баталгаажуулаад бичиж хэвлээд дээшээ олон хурлаар оруулна. Хурлаар баталсаны дараа хүн дээр туршилтаа хийж эхэлнэ.
- Судалгааны ажлаа бүтээгдэхүүн болтол ажилладаг нь ховор байдаг. Таны кальци яг хэзээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болоод бидний гар дээр тавигдах гэж байна?
- Манай төслийн гол зорилго нь жоншоо эцсийн бүтээгдэхүүн болгох. 2013 оны сүүлийн хагаст “Нөгөө бэлдмэл чинь энэ байна шүү гээд” бүтээгдэхүүнээ харуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ зун их завгүй ажиллана. Одоо сорилт туршилтын ажил дууссан байгаа. Бүтээгдэхүүн болгохоос өмнө олон хурлаар орж зөвшөөрлөө авна. Түүний дараагаар хүн дээр туршина. Эцсийн гол зорилт бол хүнсний нэмэлт тэжээл бий болгох шүү дээ. Савлаад л харуулна.
- Нялх хүүхэд хэрэглэж болохгүй ч юм уу, даралт багатай хүн эмчийн заавраар хэрэглэнэ гэсэн зүйл байх уу?
- Үүнийг хүн дээр туршиж үзэхэд ажиглагдана. Даралт ихтэй хүнд яаж байна гэдэг нь ажиглагдах байх. Гэхдээ би хориг цээр багатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох байх гэж бодож байгаа. Хүнсний нэмэлт тэжээл нь хоол хүнсний, эмийн чиглэлийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Ер нь Монгол орны хөрс шороон доор байсан байгалийн гаралтай арай хямд, илүү олдоцтой, монгол хүний бие махбодид тохирсон бүтээгдэхүүн болох байх гэж бодож байна.
- Танай судалгааны багт хэдэн хүнтэй вэ?
-
Манай судалгааны багт 10 хүн байгаа. Судалгааны ажил маань төсөл
болон хэрэгжээд хөрөнгө мөнгө, санхүүжилт нь орж ирсэн. Ямартаа ч бидэнд
судалгааны ажлаа хийж дуусгах хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт
хийсэн газартаа баярлалаа. Энэ их ажлыг хийж гүйцэтгэхэд асар их хөрөнгө
мөнгө хэрэгтэй нь мэдээж юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (57)