2010 оноос эхлэн хүнсний талоныг нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд тараадаг болсон. Тэгвэл энэ оны хүнсний талон энэ сарын 25-ны өдөр гэхэд тараагдаж дуусах юм байна. Хүнсний талон авах иргэд халамжийн дэвтэр болон иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооныхоо нийгмийн ажилтнаас очиж авах юм байна. Үүнд мэдээж амьжиргааны түвшин доогуур иргэд хамрагдана. Хуучин судалгаагаар босго онооноос доош байсан зарим иргэд одоо босго оноог давсан учраас хасагдаж байгаа гэнэ. Мөн шилжилт хөдөлгөөн хийсэн, зарим хүүхдүүд нь насанд хүрсэн гэх мэтчилэнгээр хасагдах тохиолдлууд байгаа аж. Айлуудыг 0-1000 оноогоор амьжиргааг нь тогтоодог. Босго оноо нь 231.026 гэсэн нарийвчилсан оноогоор тогтоодог гэнэ. Энэ онооноос доогуур байгаа айл өрхүүдэд хүнсний талон олгодог ажээ. Харин энэ онооноос дээшээ байвал талонд хамрагдах боломжгүй. Хүнс авах иргэд хүнсээ хүнс сонгосон байгаа. Хороо тус бүрд ямар дэлгүүрээр зарагдах нь тодорхой болчихсон. Түүнчлэн нэн ядуу өрхийн насанд хүрэгчдэд арван мянган төгрөг, хүүхдэд 5000 төгрөгийн нэг талон олгогдох юм. Энэ жилийн хувьд 100 гаруй мянган иргэнийг хүнсний талонд хамруулахаар төлөвлөжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)